Вакцин даа хамрагдсан иргэдэд 300,000 төгрөгний дэмжлэг олгоно.

2021 оны 5-р сарын 01-нд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 27239, хоёрдугаар тунд 22472, нийт 49711 иргэнд вакцин тарьжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийт нэгдүгээр тунд 695,946 хоёрдугаар тунд 370,563 иргэнийг хамруулаад байна.

5 сарын 4-ны өдөр Улаанбаатар хотод 114 цэгт 296 багийн 2310 эмч, ажилтан ажиллаж, 75632 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Харамсалтай залуус дархлаажуулалт даа идэвхтэй хамрагдахгүй байгаа бөгөөд 70 мянган иргэн вакцинд хамрагдахаас ердөө 20 мянган хүн л өдөрт хамрагдаж байна. Энэ нь маш хангалтгүй үзүүлэлт юм.

Монгол улс шиг иргэдээ вакцинаа ирээд хийлгээч хэмээн гуй буй улс дэлхийд маш ховорхон байгааг хэлэх нь зөв байх. Вакцины хомсдолд дэлхий орж байхад бид вакцинаа хийлгэхгүй байх нь улсынхаа эсрэг хийж буй гэмт үйлдэл мөн биз ээ.

Засгийн газраас Монгол улсын иргэн бүрт 300,000₮ өгсөн. Энэ шийдвэрийг буруутгахгүй ч шууд тараасан нь буруу юм. Учир нь уг дэмжлэгийг зөвхөн вакцинд хамрагдсан иргэдэд олгоно гэсэн бол өнөөдөр нийслэл хотын бүх иргэд вакциндаа хамрагдсан байх байлаа.

Өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө биш 300,000₮ төлөө вакцинд хамрагдаж мэдэх л ард түмэн.

Иргэд минь ухамсартайгаар вакциндаа хамрагдахыг хүсье. Ковидгүй зуны төлөө хамт даа хичээцгээе!!! Та арай вакцинаа хийлгээгүй юм биш биз?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *