Улсын мөнгө үрж coнгyyль хийж байхаар У.Хүрэлсүхийг шууд тангараг өргүүлье.

МАН, МАХН нэгдэж хүч хавсрах гэж байна. Нэг нам байж байгаад салаад буцаад нийлнэ гэдэг тийм ч сонин биш. Харин Н.Энхбаяр гэдэг хүн МАН-ыг их шүүмжилж байсан ч эрх ашиг, эд хөрөнгө нь нийцвэл хэнтэй ч нэгдэнэ гэдгээ харууллаа.

С.Эрдэнэ АН-аас Ерөнхийлөгчийн со_нгуульд нэр дэвшиж МАН-аас У.Хүрэлсүх гарна. ХҮН гэдэг улстөрийн гейшаг энд тоогоод ч хэрэггүй. Хүрэлсүх хэдий новш ч гэлээ Монголчууд С.Эрдэнийг сонгохгүй гэдгээ мэднэ ээ бас. МАН хууль зөрчин, зөрчин цэц, дээд шүүхийг атгандаа бөнжигнүүлснээр ийм тэнэг нэр дэвшигчийг АН-аас захиалж байгаа хэрэг.

“Тарган Эрдэнээг чинь шарж иднээ, аваад ир ” л гэсэн хэрэг. Со_нгуулийн зардал хамаг юмыг нь МАН даана. Н.Алтанхуягын СЕХ хүлээж авахгүй нь ойлгомжтой. Үүнийг л жинхэнэ “ үргээлэг” гэдэг юм даа. МАН д баяр хүргэе, та нар яллаа!

Ингээд У.Хүрэлсүх гэдэг хүн өрсөлдөгчгүй ирэх 6-р сард Монгол улсын Ерөнхийлөгч болж Монголчууд нэг намын гарт орох нь ойлгомжтой боллоо.

Аа харин МАХН ирэх со_нгуулийн дараа нилээн хэдэн сайдын суудал зооглоно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Тийм учир улсын мөнгө үрж со_нгууль хийж байхаар У.Хүрэлсүхийг шууд тангараг өргүүлж Монгол улсын 6 дахь Ерөнхийлөгч болгоё.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *