Д.Дагвадорж: Спутник огт дархлаа тогтоохгүй байна. Хятад вакцин хийлгэхээс өөр сонголт алга.

Монгол түмний хайртай аварга Асашёорюү Дагвадорж Спутник-5 вакцины бүрэн тун буюу 2 тунгаа хийлгэсэн боловч түүнд КОВИД-19-ийн эсрэг биет огт үүсээгүй байна. Мөн тэрбээр одоо дахиж вакцин хийлгэх хэрэгтэй боллоо гэдгээ хэллээ. 2 тунгаа аваад 20 хоносон байна. Ингээд мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

За хүмүүс минь Спутник вакцин миний биед дархлаа тогтоох 0.1% (0-1 хооронд эсрэг биет үүсээгүй ба 1< их байж дархлаа тогтсон гэж үзнэ) хэмжээнд хүрсэнгүй ээ!!! Гуймтгай мөртлөө Голомхой гэдэг шиг.

Хятад вакцинаа хийх нь дээр юм байна шүү! Өөрийн бие дээр хайртай та нартаа зориулж туршиж үзүүллээ! Одоо вакциндаа хамрагдаад өгөөрэй! Би ч яахав 3 дахь тунгаа нэмээд хийлгэхээс өөр араггүй боллоо!

Цэрэнд бол 3-ыг гэдэг гоймонгийн үлгэр болчихлоо. За амжилт хүсье! гэсэн юм.

Дээрх зураг бол Хятад улсын “Verocell” вакцины анхны тунгаа авсаны дараах үр дүн эсрэг биет маш сайн тогтсон байгааг харж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *