18-аас доош насны хүүхдээ хэрхэн дархлаажуулалтад хамруулах зааврыг орууллаа.

Монгол Улсад одоогийн байдлаар 6615 хүүхэд “КОВИД-19” халдвар аваад байна. Энэ нь нийт өвчлөгчдийн 20 орчим хувийг дан ганцаар хүүхэд эзэлж байгаа нь бусад оронтой харьцуулахад нилээд өндөр үзүүлэлт юм.

Хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр түвшинд байхад танхимын хичээлийг эхлүүлэх нь халдвар хурдацтай тархах эрсдэлийг нэмнэ. Тиймээс ирэх намар хичээл, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс бэлдэх шаардлагатай байгааг БШУЯ-аас санууллаа.

Одоогийн байдлаар Файзэр, Модерна, Жонсон-Жонсон зэрэг компаниудын хүүхдийн вакцины туршилт амжилттай болж байгаа билээ.

Тиймээс вакцин худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт өгөх, тээвэрлэлт, ложистикийн төлөвлөлтийг нарийвчлах, түгээлт, вакцинжуулалтыг хурдтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай тул дараах саналыг холбогдох газруудад хүргүүлэв.

Үүнд тавдугаар сард багтаан хүүхдийн вакцин худалдаж авах эх үүсвэрийг Засгийн газраас шийдвэрлэх, 6-7 дугаар сард багтаан вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах, захиалах 9-10 дугаар сард багтаан вакциныг оруулж ирэх, вакцинжуулалтыг эхлүүлэх саналыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргаж дэвшүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *