У.Хүрэлсүх: Ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулж шударга хараат бус шүүхийг бий болгоно.

МАН-ын дарга, ЕС асан У.Хүрэлсүх “Надад итгэл хүлээлгэж, өндөр хариуцлага үүрүүлж, Ерөнхийлөгчийн сон_гуульд нэр дэвшүүлсэн МАН-ын мянга мянган гишүүд, намын Бага хурлын журмын нөхөд та бүхэндээ гүн талархаж байна.

Миний бие нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэв_шиж байна.

Нийгэмд шударга ёсыг тогтоох сайн засаглалыг бий болгохоор олон жил бид ярьж, зохих арга хэмжээ авсан боловч санасан хэмжээнд хүрч чадсангүй. Шударга ёс тогтсон нийгэмд хүн хүсэл мөрөөдөлтэй, ирээдүйдээ итгэлтэй, аз жаргалтай амьдрах боломжтой. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн мөрөөдөж, хүсэж шахаж шаардаж байна. Монголын төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй.

Би парламентын танхимд шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж хэлж байсан. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал зүйл бол хараат бус, шударга шүүх прокурорын байгууллагатай байх явдал.

Ийм учраас хууль шүүхийн шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөө рүү шилжүүлэн атгадаг, гэмгүй хүмүүсийг я_ллан шийтгэдэг, зохиомол хэ_рэг үүсгэж ард иргэдийг та_млан зо_воодог, улс төр эдийн засгийн зорилгоор хэргийг завхруулдаг зэрэг өнөөгийн ёс бус үйлдлийг таслан зогсоож, зөвхөн хуульд захирагдан ажиллах хараат бус хууль, шүүхийн байгууллагыг бий болгохын төлөө хүчин зүтгэх болно. Үүнээс л шударга ёс эхлэх учиртай. хэмээлээ

Мөн дээрээс нь тэрбээр, Монгол хүн байгалийн баялгаа адил тэгш хүртэх нь шударга ёсны тэмцлийн нэг зарчим. Сүүлийн жилүүдэд шударга ёсны төлөө явуулсан тэмцлийн үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет, Багануур, Бор-Өндөрийн уурхай, Асгат, Салхит, Тост, Тосон бумбын орд, Гутайн даваа, Хармагтай орд, Ноён уул зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэрийн газраас ард түмний мэдэлд эргүүлэн авлаа.

Үүний үр дүнд ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж, айл өрх аж ахуйн нэгжүүдийг тог цахилгаан, дулааны зардлыг төрөөс хариуцаж, сайн түлшний үнийг 75%-иар бууруулж, хүүхдийн мөнгийг 100,000₮ болгон нэмж, иргэн бүрд 300,000₮ дэмжлэгийг олголоо. Энэ бүхэн Монгол хүн байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн болж байгаагийн эхлэл боллоо.

Энэ бүхэн шударга ёсны төлөө хийсэн тэмцлийн үр дүн байлаа. Цаашид Дубайн гэрээг цуцалж Оюу толгойн гэрээг шинэчлэн сайжруулж, Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно.

Миний бие Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, монгол хүн байгалийн баялгийн эзэн байхын төлөө төр засаг, ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэх болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *