“Спутник-5” вакцин нийт 20 мянган тун л бий дараагийн тун хэзээ ирэх нь тодорхойгүй.

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг бидэнд өглөө, тэрбээр ОХУ-ын “Спутник-5” вакцин нийт 20 мянган тун л бий. Үүнийг хэдхэн цагт тарьж дуусна. Дараагийн тунг хэзээ хүлээж авах нь тодорхойгүй байна. Хоёр дахь тунг 21-90 хоногийн дараа тариулах хэрэгтэй. Иймд иргэд вакцин сонгон тариулахдаа хангамж хүртээмжийг нь анхаарах хэрэгтэй.

Иргэд хүүхдэд хэзээ вакцин хийх вэ гэж их асууж байна. Пфайзер вакциныг хүүхдэд хийж болно гэсэн үйлдвэрлэгчийн дүгнэлт гарсан ч ДЭМБ батламжлаагүй байна. Хүүхдүүдээ хамгаалахын тулд эхлээд насанд хүрсэн иргэд өөрсдөө вакцины бүрэн тунгаа тариулах хэрэгтэй байна.

Вакциныг жирэмсэн хүнд тарихгүй. Харин БНХАУ-ын Веросоелл вакцины хөхүүл эхчүүдэд хийж болно гэдгийг зааварт нь тусгасан. Харин “Спутник-5” вакциныг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хийж болох, эсэх мэдээлэл байхгүй. Судалгаа нь үргэлжилж байна. Энэ нь хос вектор агуулсан вакцин тул АстраЗенакатай үйлдэл нь төстэй.

Пфайзер вакцины эхний тунг хийсний дараа тэнд харшил илэрсэн бол эсрэг заалттай байна гэсэн үг юм. 16-аас дээш насны хүмүүст энэ вакциныг хийж болно.

Синофарм үйлдвэрийн вакцины тухайд мөн харшил өгсөн, уналт таталт өгдөг бол эсрэг заалттай буюу хийж болохгүй. Гэхдээ сүүлийн нэг жилд уналт таталт өгөөгүй бол тариулж болно.

Иргэд дархлаа тогтсон эсэхээ мэдэхийг хүсэж байна. Бид энэ судалгааг улсын хэмжээнд түүвэр судалгааны аргаар хийж, эсрэг бие тогтсон эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Иймд хүн бүр өөрийгөө шалгах шаарлага байхгүй. Энэ ажлыг мэргэжлийн, судалгааны байгууллага л хийнэ.

Дархлаа тогтсон эсэхийг тогтоох шинжилгээ өгөх ямар ч шаардлага байхгүй. Эмч, эмнэлгийн байгууллагууд энэ талаар хуурамч мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна. Бид хүүхдэдээ вакцин хийлгэсний дараа шалгаад яваад байдаггүй шүү дээ.

БНХАУ-ын “Вероселл” вакцин манай улсад хамгийн их тунтай байна. Энэ вакциныг 100 жилийн үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэсэн тул эргэлзэх хэрэггүй. Таны биед эсрэг биетийг үүсгэх боломжтой.

Та вакцин хүлээж болно. Цар тахал таныг хүлээхгүй гэж Н.Чинбаяр эмч хэлснийг дахин сануулмаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *