Херо Баатар: AЛHА шүү п*зда минь. Хаана байна г*чий минь. Байгаа газар чинь очоод AЛHА.

Ээ базарвааний хум пад. Баатар найруулагч залгаад “Ал_на шүү пи.. минь. Хаана байна ги.. минь. Байгаа газар чинь очоод ал_на” гэнэ шүү. Олон нийтийн сүлжээнд ийм зүйл бичээд байх нь зохимжгүй боловч зарим зүйлийг сануулах хэрэгтэй гэж үзлээ.

“Мэдээллийн урсгал” хөтөлбөрийг эсэргүүцэж буй хүмүүсийн нэг нь миний бие мөн. Эрүүл ухаанаар асуудалд хандаж байгаа олон хүн үүнийг эсэргүүцэж байгаа. Мэдээллийн урсгал бол Монголын ардчилалд учирч байгаа асар том аю_ул за_нал.

Энэ бол пропаганда. Энэ бол мэдээллийн хү_чирхийлэл юм. Энэ үзэл бодлоосоо ухрахгүй. Цаашид энэ мэт буурангүй зүйлтэй тэмцэх л болно. Том булчинтай, их мөнгөтэй хүмүүсээс айх л байсан юм бол би энэ хэвлэл мэдээллийн салбарт 23 жил юугаа хийх вэ дээ.

Зарим сайт дээр гарсан мэдээний захиалагч болгож гүтгэж байна. Сайтын эзний нэр барьж дарамтлах гэж оролдож байна. Сэтгүүлч найзтай минь муудалцуулах гэж хор хутгаж байгаа бололтой.

Тэгээд тав алхахгүй худал ярьсан нь баригдаж байна. Юу ч хийж магадгүй ийм увайгүй, сэтгэхүйн хувьд өөртөө ухаангүй дурлачихсан, эрх мэдэл мөнгөөр сагасан нөхдүүдийг өөгшүүлэхээ болиоч. Одоо хувь хүн рүү дайраад эхэллээ.

Энэ бол ерөөсөө хувь хүний асуудал биш. Ардчилсан Монгол улсын суурь асуудлуудын нэг. Үндэсний язгуур эрх ашиг гэдэг чинь энэ шүү дээ. Бүх телевизийн мэдээллийн хөтөлбөрийг нэг урсгалд оруулаад, асар их мөнгөөр нэгтгэж базаад хүссэн суртал ухуулгаа хийж эхэлбэл яах вэ.

Баатар гэдэг хувь хүнийг биш, хийж байгаа ажилд нь бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Мэдээллийн хү_чирхийлэл хувь хүн рүү халдсан хү_чирхийлэл болж хувирах вий дээ.

Баатар зэргийн нөхдөөс айсандаа биш буруу зарчим, муу жишиг сэтгүүлзүйн салбарт тогтохоос сэргийлж дуу хоолойгоо хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *