Манайх усанд орсны дараа дараагийн хүн ванн хэрэглэх хүртэл усаа асгадаггүй. Яагаад гэвэл…

Гоё санаа хуваалцах уу? Манайх усанд орсны дараа дараагийн хүн ванн хэрэглэх хүртэл усаа асгадаггүй. Энэ шар өнгийн бөмбөлөгтэй усанд орсны дараа үлдсэн ус шүү. Тэгээд энэ усаа бие зассаны дараа тэр саваар хутгаад жорлон руугаа хийдэг.

Бас шалаа угаахдаа хэрэглэдэг. Биеийн шингэн саван болон шампунь нтр хэрэглэсний дараах ус учраас үнэр нь маш гоё. Ганц усны мөнгө хэмнэж байгаадаа биш шүү. Усаа хайрлаж, байгал дэлхийгээ хамгаалахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах санаатай.

Таны хийж буй багахан үйлдэл бусдын нүдэнд өртөхгүй ч Бурханы нүдэнд өртөж, үр дүнгээ авчирна аа.

Заавал мундаг бусдад гайхагдахаар зүйл хийх ёстой биш. Гэхдээ тэгж мундаг бвал мэдээж сайн гоё л доо. Тэглээ гээд тэр мундагууд шиг байж чадахгүй ч бусдын нүдэнд өртөхгүй хэрнээ таны чин сэтгэлээсээ хийдэг жижигхэн зуршил тань хэн нэгэнд тус нэмэр болж цаашлаад дэлхийг аварч байгаа ч юм билүү…

Мэдээлэл болгон хэлэхэд нийслэл Улаанбаатар хот минь жил ирэх тусам цэвэр усны хомсдолд орж байгаа гэдгийг бүү мартаарай. Тийм учир цэвэр усаа хэмнэж болох бүхий л аргыг өөрийн зүгээс авч хэрэгжүүлээрэй.

Бусад даа энэхүү аргыг зааж өгөөрэй. Манай мэдээ таалагдсан бол лайк & шэйр…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *