“Тесла”-гийн үйлдвэрийг Монголд барих боломж бүрэн байна. Дээдсүүд харин хөдлөх хэрэгтэй.

“Apple” корпораци 43 тэрбум доллар зарлагадан байж Хятадаас үйлдвэрүүдээ зөөж байна. Тэгвэл дэлхийн тэргүүн баячуудын тэргүүнд жагсах болсон Илон Маскын Теслагийн хувьцааны ашиг 42 тэрбумаар буурчээ. Теслагийн борлуулалтын орлого маш өндөр байгаа атал яахаараа хувьцааны ханш ийм огцом буурдаг билээ гэж уншигч та гайхаж байна уу?

Тесла Шанхайд маш том үйлдвэр байгуулсан нь Хятадын дотоодод маш сайн борлуулалттай байгаа юм. Гэвч Америкчууд Хятадын цахилгаан машины үйлдвэрүүдийг нутаг дэвсгэрээсээ хөөж гаргасны хариуд тус улсын засгийн газар Теслаг хавчих хатуу бодлого явуулаад эхлэсэн тухай та бүхэн дуулсан байх аа.

Теслагийн машинуудыг цэргийн объект руу нэвтрүүлэхгүй гэдэг байснаа одоо зарим бичил хорооллууд дотооддоо нэвтрүүлж иргэдийн хувийн мэдээллийг алдахгүй гэдэг хачин этгээд журам гаргаснаас болоод Илон Маск маш хүнд байдалд орчихоод байгаа юм.

Америкаас хөөгдсөн Хятадын цахилгаан машины үйлдвэрүүд Тайваньд үйлдвэрлэлээ явуулаад Америк руу буцаагаад эцсийн бүтээгдэхүүн гаргаад эхлэлээ.

Яг ийм сонирхолтой нөхцөл байдал Монгол улсын гадаад орчинд үүсчихээд байна. Өөрөөр хэлбэл дэлхийн тэргүүн баяны Тесла машины үйлдвэрийг Монголд зөөгөөд авчирчихвал эндээс эцсийн бүтээгдхүүн Хятад руу төвөггүй буцан гарч болох бус уу?

Үүнийг олон улсын харилцаанд дундын хувилбар гэж нэрлэдэг л дээ. Бүр монгол сэтгэлгээний илэрхийллээр “Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй” гурван талдаа ашигтай байх хувилбар. Монгол, Америк, Хятад гурвуулаа хожих боломж.

Даанч манай дээгүүр суудалтай мэлгэрүүд мэлийж суусаар энэ сайхан боломжийг Тайланд, Тайвань, Төлгүүдэд алдчих буй за. Одоо удахгүй Америк руу ямар ч англи хэлгүй, бараг Америкт очиж үзээгүй нэг мэлийсэн нөхөр элчингээр томилогдчихсон сууж байх буй. Харж л байгаарай. Уг нь дэлхийн улс төрийн нөхцөл байдал Монголд маань туйлын ашигтай байна даа.

Дэлхийн цараагаар сэтгэдэг Чингис хаанаа байг гэхэд Цэдэнбал дарга шиг эх оронч сонгогдон гараасай билээ. Монголын маань заяа буян уг нь цаглашгүй юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *