Монгол улсын хамгийн анхны гурван ихэр буурайн тухай сонирхолтой түүхийг өгүүлье.

Манай улсын хамгийн анхны гурван ихэр гэж нэрлэгддэг Цэрмаа, Гүнсмаа, Дэнсмаа нар Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1950 оны 8 сарын 1-нд мэндэлсэн.

Гурван ихэр 3 нас хүртлээ улсын асрамжинд байсан бөгөөд тэдний зурагтай анхны марк хэвлэгдэж байжээ.

Ихрүүдийг эмнэлэгээс гарахад Маршал Ю.Цэдэнбал өөрийн машинаараа үйлчилж, гэрт нь хүргэж байсан бөгөөд тухайн үед “Маршалын машинаар гэртээ харьсан Монголын хамгийн анхны гурван ихэр” хэмээх нийтлэл сонинд гарч байсан гэдэг.

Гурван ихэр эмээ маань тус бүр зургаа зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ачтай буурлууд. Өдгөө Нисэхэд бараг хамар хашаа болон айлсан амьдарч байгаа юм.

Ихрүүд цаанаасаа нэг хүйгээр холбогдож, өөр тавилантай төрдөг гэдэг нь үнэн бололтой. Тэд амьдралын эрхээр 2-3 жил нэгнээсээ хол амьдарч үзсэн ч нэгнээ үгүйлээд хэцүү юм билээ хэмээснээр бидний яриа цааш үргэжиллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *