Германы амьтны хүрээлэнд байх Монгол тэмээ биднийг чиглэн ирж үнэрлээд бөөн бөөн нулимс унагав. Тэнд байсан…

Герман улсын Франкфуртын амьтны хүрээлэн үзэж явлаа тэгсэн хоёр бөхтэй Монгол тэмээ байна, яагаад ч юм надад таньдаг хүнтэйгээ уулзсан юм шиг л санагдаж би өөрийн мэдэлгүй л “Сөөг сөөг” гэчихлээ.

Гэтэл тэр тэмээ дуу гарсан зүг рүү биднийг чиглэн ирлээ тэр олон хүн дундаас шүү! Биднийг үнэрлээд бөөн бөөн нулимс унагах, би бас халуунд ноолорч нүд нь нуухтсан тэмээг өрөвдөж уйлаад нүднийх нь нуухыг арчиж өгөв, тэнд байсан гадны хүмүүс гайхацгаан харж байв.

Тэгтэл хүүхдүүд маань: Аав та яагаад уйлаад байгаа юм бэ ? гэж асуухад.

Тэр үед надад ийм тийм учиртай юм гээд хэлчихэж чадахгүй тийм нэг таашгүй мэдрэмж төрж билээ. Тэр олон хүн дундаас бидэн дээр ирэв, яагаад нулимс дуслуулав, зөвхөн Монгол хүнд л байдаг үнэр байдаг юм болов уу?

Үүнийг сонссон хүн бүрийн хамрын самсаа шархирч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *