Арван жилийн сурагчийн ширээний хойно хоёул амьдралаа мөрөөдөж их л олон зүйл ярилцдаг байлаа.

Арван жилийн сурагчийн ширээний хойно хоёул амьдралаа мөрөөдөж их л олон зүйл ярилцдаг байлаа. Сургуулиа дөнгөж төгсөөд л яагаад ч юм салаа зам гэдэг шиг нэг нь сургуульд орж нөгөө нь гэртээ нэг жил өнжихөөр болсон юм .

Хотод оюутан болоод Золоо маань явахад араас нь арав ч хоног хүлээж тэсэлгүй ааваасаа вагоны зардал гуйж аваад хайр дээрээ ирлээ. Хотод ирсэн эр хүн байна даа ажил олж хийе, ямар ч байсан хоёр талд байснаас хамтдаа байвал учиртай гээд л интернет кафед ажилд орсон юм.

Амьдрал дөнгөж эхэлж байгаа л хүүхдүүд болохоор хийж үзээгүй ажил, амьдарч үзээгүй нийтийн байр цөөхөн байсан. Азаар нэг жилийн дараа Хаагий миний бие харь оронг зорихоор болохдоо хайрдаа “Удахгүй чамайгаа татаж аваад, хайр нь сайхан амьдралыг чамдаа бий болгож өгнө өө” гэж амлаад л явлаа.

Гэхдээ амлалтандаа тийм ч хурдан хүрчхээгүй л дээ бүтэн 1 жил 3 сар хол байсны эцэст Золоогоо арай хийж хажуудаа авчирч чадсан даа.

Одоо ингээд харахад сурагчийн ширээний ард ярьдаг байсан мөрөөдлүүдээ бага багаар биелүүлээд амьдарч байгаадаа хааяа зүүдлээд ч байгаа юм шиг санагддаг.

Бие биедээ хайртай хоёр хүн бие биенийхээ амьдралд нисэх хүч , далавч болж амьдрах л хамгийн сайхан даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *