Хол хорио дуусмагц вакциныг өөрийн үнээр нь төлбөртэй хийж эхэлнэ. Тийм учир…

2021 оны 5-р сарын 01-нд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 27239, хоёрдугаар тунд 22472, нийт 49711 иргэнд вакцин тарьжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийт нэгдүгээр тунд 695,946 хоёрдугаар тунд 370,563 иргэнийг хамруулаад байна.

5-р сарын 2-ны өдөр буюу өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод нийт 110 цэгт 75904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Дээрх цэгүүдэд 293 багийн 2643 эмч, ажилтан ажиллах юм. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.

Харамсалтай залуус дархлаажуулалт даа идэвхтэй хамрагдахгүй байгаа бөгөөд 70 мянган иргэн вакцинд хамрагдахаас ердөө 20 мянган хүн л өдөрт хамрагдаж байна. Энэ нь маш хангалтгүй үзүүлэлт юм.

Монгол улс шиг иргэдээ вакцинаа ирээд хийлгээч хэмээн гуй буй улс дэлхийд маш ховорхон байгааг хэлэх нь зөв байх. Вакцины хомсдолд дэлхий орж байхад бид вакцинаа хийлгэхгүй байх нь улсынхаа эсрэг хийж буй гэмт үйлдэл мөн биз ээ.

Хол хорио дуусмагц вакциныг өөрийн үнээр нь төлбөртэй хийнэ гээд зарлачих хэрэгтэй. Тэгвэл хорио цээрээс өмнө бүх иргэд вакциндаа хамрагдаж чадна. Залуус минь улс чинь үнэгүй вакцин хийж өгч байна. Дархлаажуулалт даа идэвхтэй хамрагдаарай.

  • Sinopharm: $36 буюу 102,800₮
  • Pfizer: $19 буюу 54,200₮
  • Moderna: $15 буюу 42,800₮
  • Sputnik-V: $10 буюу 28,500₮
  • J&J: $10 буюу 28,500₮
  • AstraZeneca: $40 буюу 114,200₮

Дархлаажуулалт даа идэвхтэй хамрагдаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *