Б.Болдсайхан: Хамгийн найдвартай, дархлаа сайн тогтоож байгаа нь Хятадын Вероселл.

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан өчигдрийн “Мэдээллийн урсгал” хөтөлбөрөөр оролцох үедээ ямар вакцин хамгийн найдвартай байгааг асуусан сэтгүүлчдэд. Хятад вакцин дархлаа хамгийн сайн тогтоож байгааг онцолж эхлсэн билээ.

Тэрбээр “Эмчийн онолын болон туршлагын мэдлэгээр хамгийн хүндрэл, реакц багатай дархлаа сайн тогтоож байгаа нь Хятадын Вероселл юм. “Сонгдо” эмнэлэг дээр Хятад вакцин болон АстраЗенека вакцин хийлгэсэн хүмүүст эсрэг биеийн сорил хийхэд Хятад вакцин хамгийн сайн, өндөр гарч байна.

Хоёрдугаарт, хятад вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс бүр сайн гарч байна.

Гуравдугаарт, өвдөөд эдгэсэн хүмүүсийнх мөн сайн гарч байна” гэлээ.

Нэвтрүүлэгт оролцох үеэрээ Б.Болдсайхан эмч “Монголчууд “КОВИД-19”-ийн тахлаас хурдан салж, өвдөхгүй, ү_хэхгүй болох хэвийн ажил, амьдралдаа ормоор байгаа бол бүгд вакцин хийлгэх ёстойг” онцолсон бол мөн тэрээр Хятад улс Вероселл вакциныг сахар, харшил, суурь өвчинтэй хүмүүст тохирох хамгийн өргөн заалттай вакцин” гэдгийг хэлсэн юм.

Манай улс тавдугаар сарын 8-10-ны хооронд нийслэлийн зорилтот 1,1 сая хүнийг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулахаар төлөвлөж, өдөрт 60.000-70.000 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *