Амьдралын минь таатай нөхцөлийг бүрдүүлж өгье, иргэншлээ солих боломжтой юу гэсэн. Юу дутлаа гэж эх орноосоо нүүр бууруулах вэ дээ…

Намайг М.Нандин-Эрдэнэ гэдэг. 1987 оны 4 сарын 5-нд төрсөн. Туулай жилтэй. Хонины ордны, даруухан нэгэн залуу. Хуульч эрх зүйч, Биеийн тамир эрүүл мэндийн багш мэргэжилтэй. Эхнэр хоёр хүүхдийн хамт БНСУ-н Сөүл хотод амьдардаг.

Миний ханийг А.Ундрах гэдэг. Жирийн сайхан Монгол бүсгүй бий. Манайх Солонгост амьдарч байгаа цөөхөн Монгол айлуудын нэг.

Хүүхэд байхдаа бусдын л адил сахилгагүйтдэг, томоотой үедээ томоотой тийм л хүүхэд байлаа. Улаанбаатар хотын Зуун айлынх. Аав маань Хэнтий аймгаас гаралтай, ээж Дунд-говын хүн. Миний аавыг Ц. Мөнгөнцоож гэдэг. Манайх ам бүл зургуулаа.

Бид гэр бүлээрээ л спортынхон. Зургаан хүний дөрөв нь боксчин. Аав, би, эгч, дүү гээд л… Ээж маань Х.Эрдэнэчимэг гээд сайхан эмэгтэй байсан даа.

Шалгарсан эрчүүд л энэ спортоор хичээллэдэг юм шиг санагддаг. Хүмүүс намайг өөрийгөө дөвийлгөж байна гэж бодож магадгүй.

Насаараа барилгын салбарт ажилласан. Спортын хүн болоход аав маань түлхүү нөлөөлсөн гэж боддог. Манайхан их хошин, тоглоом шоглоом ихтэй хүмүүс байдаг. Надад гоц гойд нууц авьяас байхгүй ээ.

Харин хүнд урам өгч, сэтгэл санааг нь өргөж, босгох тал дээр сайн гэж өөрийгөө боддог. Хоол олигтой хийж чаддаггүй, усыг бол харин янзын буцалгадаг. Муушиг сайн тоглоно.

Хобби гэвэл цаг, үнэртэй ус, ээмэг бөгж гэх мэтийг цуглуулдаг их гангарах дуртай, царай муутай болохоор тэгдэг юм болов уу? Эрэгтэй хүн ер нь царайлаг байх шаардлагагүй эр хүнийг үг, үйлдэл нь чимдэг гэж боддог.

Ерөнхийдөө зо_долддог спортыг тулааны спорт гэдэг. Сүүлийн үед миний голчлон хичээллэж, тэмцээнд орж байгаа төрөл маань MMA буюу холимог тулаан. Холимог тулаан гэдэг маань рингэн дотор хэвтээгээр зо_долдоно, өши_глөнө, гараараа цох_их өчнө, бо_оно. 2015 оноос хойш энэ төрлөөр илүү дагнасан.

Аль алинд нь хамгаалалтын өмсгөл өмсдөг хэдий ч өвддөг. Солонгост ирээд ажлаас гадуур цагаа үр дүнтэй өнгөрөөхийн тулд энэ төрлийг сонирхож эхэлсэн.

Угаасаа боксчин байсан болохоор чаддаг юмаа хийж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд энэ төрөл рүү илүү шунасан. Анх бодож, төсөөлж байснаасаа арай дутуу л байна. Гэхдээ илүү давна гэж бодож байгаа. Хамгийн чухал нь эргээд харахад дурсах дурсамжтай байхын тулд л энэ спортоор хичээллэсэн.

Ялаад, Монгол гэдэг нэрийг гаргах үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байдаг. Тэр маань миний амьдралд өнгө нэмж тод дурсамж үлдээж байгаа юм шиг санагддаг.

Одоогоор харьяалагдсан клуб байхгүй. Чөлөөт уран бүтээлч гэдэг шиг л явж байна. Бэлтгэлээ хувиараа төлөвлөгөө гаргаж тэрнийхээ дагуу бэлддэг, энд тэнд спорт танхимуудаар хэсч бэлтгэл хангадаг.

Надад Солонгос улсын иргэн болох санал ирсэн. Эндхийн иргэн болвол олон ивээн тэтгэгчтэй болох боломжтой. Яг энэ төрлөөрөө би Солонгост дээгүүр ордог.

Миний ритенг өндөр байгаа учраас, амьдралын минь таатай нөхцөлийг бүрдүүлж өгье, иргэншлээ солих боломжтой юу гэсэн. Би хэзээ ч иргэншлээ солихгүй. Юу дутлаа гэж эх орноосоо нүүр бууруулах вэ. Эх орон руугаа виз мэдүүлж явна гэдэг хамгийн утгагүй асуудал. Тэгээд ч аав ээжийгээ гомдоомооргүй байна.

Шалгарсан эрчүүд л энэ спортоор хичээллэдэг юм шиг санагддаг. Хүмүүс намайг өөрийгөө дөвийлгөж байна гэж бодож магадгүй. Олон хүн эхлээд хичээллэдэг, тэмцээнд орох хүртэл явж чадахгүй шантарч орхидог.

Тэмцээнд ороод ялж, ялагдаад ирэхээрээ, өөрийгөө энэ спортоороо ямар эр хүн бэ гэдгээ харуулахыг маш их хичээдэг. Хэлсэн үгэндээ хүрдэг, хариуцлагатай эр хүнийг би жинхэнэ эр хүн гэж боддог. Би ахгүй болохоор ахтай болохсон гэж их хүсдэг байсан.

Гоё гоё ах нарыг хараад ийм л хүн болохсон гэж боддог. Эр хүнийг аваараа л төсөөлдөг. Манай аав ар_хи уудаггүй, муу зуршил багатай, мундаг хүн бий. Тийм болохоор би гоё эр хүн байхыг хичээдэг.

Амархан баярлаж, амархан гомддог асаж унтарсан сонин хүн дээ гэж тэр өөрийгөө тодорхойлов. Хамар нь багагүй мурийжээ. Арга ч гүй биз. Нүүр, гар төдийгүй ил гарсан хэсгүүд нь нэлээдгүй сорвитой ч түүнд зохисон мэт. Ил сорви ч яахав. Харин сэтгэлийн сорви л…

Саяхан ээж минь тэнгэрт дэвшсэн. Дөчин ес ч хоноогүй байна. Зүрхний өвчнөөр гэнэт л явчихсан. Ү_хэхгүй юм шиг, үүрд байх юм шиг л бодож явж дээ би.

Байхгүй болсон хойно нь л их олон зүйлс бодогдож харамсах оройтсон байдаг юм байна. Хамгийн муухай зүйл юу гээч хүний нутагт, уулзах ямар ч боломжгүй, яг ажлаа хийгээд явж байхад ээжийгээ өн_гөрсөн тухай сонсох шиг аймшигтай мэдрэмж, гашуун ялалтыг одоогоор амссангүй.

Би өдөржин уйлсан. Цаг явж өгөхгүй. Солонгос хүн өөдөөс хараад юм хэлээд байдаг би ярих гэхээр уйлчих гээд…

Ядаж ээжийнхээ өн_гөрсөн царайг нь ч болтугай харах юмсан гэж хүссэн. Даанч чадаагүй. Ү_хэл хага_цал, өвчин зовлонгоос бусад нь зовлон биш юм байна.

Энэ бол орчлон дээр юутай байгаад ч, юугаар ч худалдаж авж чаддаггүй цор ганц гашуун үнэн юм. Одоо би хайртай хүмүүсээ алдахаас, хэлсэн үгэндээ хүрэхгүй байхаас, алдаа гаргахаас бас өөрийгөө гээх вий гэхээс айж байна. Ямар ч хүний хамгийн эрхэм зүйл нь гэр бүл, эх орон, ээж аав нь байдаг шүү дээ. Одоогоор миний амьдралын хамгийн гунигтай үе байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *