Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн ч халдвар авна. Тэрэнд гайхаад байх зүйлгүй. Учир нь…

КОВИД-19 вирусын вакцин вирусын ямар ч хэсгийг агуулаагүй тул уг вакцинаас болж та “КОВИД-19” вирус тусахгүй. КОВИД-19 вирусын вакцин таныг вирусээс хамгаална. Вакцин хийлгэсний дараа тань гарын булчин хөндүүрлэх эсвэл халуурах зэрэг сөрөг нөлөө
ажиглагдаж болно. Эдгээр нь хэвийн бөгөөд нийтлэг тохиолддог зүйлс юм.

Хэрэв та чихрийн шижин зэрэг архаг өвчтэй бол “КОВИД-19”-ийн улмаас ноцтой өвчлөх өндөр эрсдэлтэй байна. “КОВИД-19” вирусын вакцинууд нь архаг суурь өвчин эсвэл эмгэгтэй хүмүүст аюулгүй бөгөөд үр дүнтэй.

Вирусүүд цаг хугацааны явцад өөрчлөгдөж эсвэл бага хэмжээгээр хувьсал буюу мутацид ордог. Мэдээллээс харахад “КОВИД-19” вирусын вакцинууд нь өнөөг хүртэл бидний илрүүлээд байгаа “КОВИД-19” өвчнийг үүсгэдэг вирусын төрлийн эсрэг идэвхтэй нөлөөтэй байна.

КОВИД-19 вирусын вакциныг бүтээхэд шаардлагатай алхмуудыг алгасаагүй. Дэлхий даяарх эрдэмтэд энэ технологи дээр арав гаруй жилийн турш ажиллаж айна. Тийм ч учраас аюулгүй бөгөөд үр дүнтэй вакциныг маш хурдан гаргаж авч чадсан билээ.

“КОВИД-19” вирусын вакцинууд микрочип эсвэл хянах төхөөрөмж агуулдаг гэсэн ташаа мэдээлэл худал болох нь батлагдсан. Бид вакцин бүр юу агуулж буйг нарийн тодорхой мэднэ. Вакцин бүр дэх найрлагын жагсаалтыг онлайнаархарах боломжтой.

“КОВИД-19” вирусын вакцин нь mRNA вакцин бөгөөд таны ДНХ-д ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Тус вакцинууд нь таныг “КОВИД-19” вирусын халдвар авахаас хамгаалдаг эсрэг биетүүдийг үүсгэдэг дархлааны хариу урвалыг өдөөдөг.

Жирэмсэн эмэгтэйчүүд КОВИД-19 вирусын улмаас ноцтой өвчлөх өндөр эрсдэлтэй бөгөөд та хүүхдээ төрүүлсний дараа хүүхдэдээ “КОВИД-19” халдаах эрсдэл байж болно.

Та вакцины бүх тунгаа хийлгээд халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцин хийлгэсэн ч халдвар авах бөгөөд хамгийн гол нь өвчлөхгүй, өвдөхгүй юм. Тийм учир бүх иргэдээ вакцинд хамруулах ёстой байгаа юм.

Вакциндаа хамдрагдсан ч халдвар авч бусдад тарааж болно гэдгийг анхаараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *