“КОВИД-19”-ийн халдвараараа бид тэрбум хүнтэй урд хөршөө гүйцэх тун ойрхон байна.

Анх цар тахал дэгдсэн улс халдвар авсан хүний тоогоороо дэлхийн 200 гаруй улсад тэргүүлж байсан гэвч энэ нь хоромхон хугацаанд. Аа харин одоо 96-т жагсаж харин бид сүүл мушгиж явсан цаг саяхан. Тэд хоромхон хугацаанд уг халдварыг бүрэн дарж одоогоор өдөрт гарын 10 хуруунд багтахаар тохиодол илэрч байна.

Нэг муу ханиадыг бид бараг тусаад эдгэчихсэнээ ч мэдэхгүй явж байгаа мэтээр ярьж явсан бид одоо 115-т жагсаж байх. Энэ эрчээрээ явбал 3 сарын дараа гэхэд 1,4 тэрбум хүн амтай Хятад улсын халдвар авсан иргэдийн тоогоор тэргүүлэх болно.

Төдий чинээгээрээ хохирол амсана.

Өнгөрсөн өдөр улсын хэмжээнд 4-р сарын 29-ний өдөр 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол байгаа юм. Эдгээр иргэд энэ сарын 23, 26-ны өдөр Энэтхэг, Казахстанаас зөөвөрлөгдөн ирсэн байна.

Энэ сарын 26-ны өдөр Энэтхэгээс ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт “КОВИД-19”-ийн хүндрэлээр найман хүн нас барж, бурхан болсон хүний тоо 110 боллоо.

Бид тэрбум хүнтэй урд хөршөө гүйцэх тун ойрхон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *