PEI2021 PUBG MOBILE-ийн Хятад хувилбар болох Game For Peace тоглоомын 3,000,000 юанийн (1.3 тэрбум төгрөг) шагналын сантай “Peace Elite Asia Invitational 2021” тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.

“PEI 2021-Season 1” тэмцээний аварга Team Weibo баг тэмцээний эхний өдрөөс хойш тэргүүллээ алдалгүй явсаар нийт 6 ялалт, 241 оноогоор аварга болов. Харин Монгол улсаас өрсөлдсөн Z3US Esports баг (112 килл) 164 оноогоор 3-р байранд орж 250,000 юань мөн сүүлийн өдрийн хамгийн олон килл хийсэн тоглолтын шагнал болох ¥100,000 нийт ¥350,000 буюу ойролцоогоор $54 мянган ам.долларын шагнал хүртлээ.
Маш өндөр ур чадвар шаардсан энэхүү тэмцээнд гайхалтай тоглолтууд үзүүлсэн ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia/ багтаа БАЯР ХҮРГЭЕ!
Цаашдын тэмцээн уралдаанд нь мөн өндрөөс өндөр АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ

Та бүхэн Z3US Esports багийн тоглогчдоо дагаж урмын үгээр урамшуулаарай. Фэйсбүүк цахим хаягийг доор орууллаа.
Icy • Pubg Mobile, Godless /pubg mobile/, ZYOL PUBGM, Leo PUBGM, Abe’s area
Тэмцээний шагнал:

- 1-р байр: Team Weibo – ¥1,200,000
- 2-р байр: Huya FA – ¥500,000
- 3-р байр: Z3us Esports – ¥350,000
- 4-р байр: Royal Never Give Up – ¥180,000
- 5-р байр: POWER888 KPS – ¥180,000
- 6-р байр: Bigetron RA – ¥260,000
- 7-р байр: Valdus The Murder – ¥40,000
- 8-р байр: HocVienNamBlue – ¥90,000
- 9-р байр: Dingoz MPX – ¥80,000
- 10-р байр: Geek Fam – ¥20,000
- 11-р байр: Team Secret
- 12-р байр: REJECT
- 13-р байр: Warriors Esports
- 14-р байр: DRS GAMING
- 15–р байр: Eagle Esport