Намаасаа гараад 3 цаг ч болоогүй өөр намд орж, тэр намаасаа 3 цаг ч болоогүй хөөгдсөн С.Ганбаатар.

МАН, МАХН-тай нэгдэхээ зарласантай холбогдуулан МАХН-ын гишүүн С.Ганбаатар тус намаас гарч байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элссэн. Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсч байна. Аргагүйн эрхэнд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг цуслан идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгүй.

УИХ-д би Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг өндөрт өргөнө. Эрдэнэтчүүд маань эрх баригчдын хулгайг зогсоогоорой гэж намайг УИХ-д сонгосон” гэлээ.

С.Ганбаатар МАХН-аас гарч, Ц.Тувааны гэгдэх Ардчилсан намд элссэн мэдээллийг эх сурвалж өгч байна. Харамсалтай нь намаасаа гараад 3 цаг ч болоогүй өөр намд элсээд, элссэн намаасаа 3 цаг ч болоогүй хөөгдсөн анхны хүн С.Ганбаатар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *