Энэтхэг улсаас зөөвөрлөгдсөн 19 тохиолдол бүртгэдлээ. Энэхүү мутацид орсон…

Өнгөрсөн өдөр улсын хэмжээнд 4-р сарын 29-ний өдөр 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол байгаа юм. Эдгээр иргэд энэ сарын 23, 26-ны өдөр Энэтхэг, Казахстанаас зөөвөрлөгдөн ирсэн байна.

Энэ сарын 26-ны өдөр Энэтхэгээс ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт ковид-19-ийн хүндрэлээр найман хүн нас барж, бурхан болсон хүний тоо 110 боллоо.

Энэтхэгт байдал улам дордож өдөрт хэдэн мянгаараа хүмүүс бурхан болж, зуу зуун мянган хүн халдвар авч байна. “Ковид-19” цар тахлын 2 дахь давалгаа Энэтхэг улсад эхэлж өвчлөл, нас ба_ралт хамгийн өндөр бүртгэгдэж эхэллээ.

Түлшний мод хүрэлцэхгүй, шатаах дараалал хэт их байгаагаас талийгаач нарынхаа шарилыг хэдэн өдрөөр гэртээ байлгахаас өөр аргагүй байна.

Шатаах зуухны ачаалал өндөр, өдөр шөнөгүй ажиллаж байгаагаас зуухны эд ангиуд хайлж ажиллагаагүй болох нь ихэсчээ. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас нэг орон дээр хоёр түүнээс дээш тооны өвчтөнүүд хэвтэх нь энгийн үзэгдэл болоод байна.

Хотууд ша_рил шатаасан үнэр, хиншүү хярваст автаад байна гэсэн мэдээлэл хамгийн их гарч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *