СU-д 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилладаг гэдгийг та мэдэх үү?

Бүр 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг гэж байна шүү. Ёстой бодоогүйм байна. Би л лав 3, 4, 11 хороолол, 120 уулзварын СU-д хараа, сонсголын бэрхшээлтэй охид, бүсгүйчүүд ажиллаж байхтай нэг биш таарч, үйлчлүүлсэн. Тэдний зарим нь тусгай меню гаргаж ирээд их л хичээж үйлчилдэг. Хамт ажилладаг хүмүүсээр нь дамжуулаад ойлголцож ч болдог.

Сая алхаж явах замдаа СU-ээр орж кофедонгоо яриа өрнүүлэв. Хажуугаар нь утсаа ч цэнэглэчихэв. Тэгээд асуулаа.
-Танайд Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг юм уу?
-Тийм ээ. Салбар бүрт 1-2 ХБИ-г ажиллуулдаг.

Нийт 110 гаруй салбартай гэхээр бидний орхидог, нийгмээс тусгаарладаг хичнээн ХБИ ажилтай, орлоготой, зорилготой болсон байна вэ?

“Энэ хүнд үед тэднийг аль болох ажилтай байлгах гээд бусад энгийн ажилтнаа ээлжлүүлж амрааж байгаа” гэнэ шүү.

Хэнийгч хоцроохгүй, хамтдаа хөгжинө гэдэг нь энэ л дээ. Тогтвортой хөгжлийн нэг үндсэн зарчим нь. Мөнгө тарааж, туслахтай зүйрлэх юм биш.

CU-д ажилладаг ХБИ-ийн өмнөөс талархъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *