“AstraZeneca” вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн Монгол иргэн цусны бүлгэнэлийн улмаас бурхан боллоо.

Дани улсын Засгийн газар “AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн “КОВИД-19”-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүр мөсөн хасаж байгааг зарлаад байна.

Энэхүү вакцин нь 40,000 хүн тутамд нэг цусны бүлэгнэлийн тохиолдол бүртгэгдэхээр байгааг тооцоолон олсон байна. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан байна. Дани улсад вакцины дараах цусны бүлэгнэлийн хоёр тохиолдол бүртгэгдсэний нэг болох 60 настай эмэгтэй бурхан болжээ.

Тус улс нь дархлаажуулалтын төвүүдэдээ тараасан 2.4 сая AstraZeneca вакциныг буцааж татахаар болсон байна. Гэхдээ эргүүлэн татсан вакцинаа цаашид хэрхэх нь тодорхойгүй байна.

Европын эмийн агентлаг /EMA/ зүгээс цусны бүлэгнэл үүсэх эрсдэл нь “КОВИД-19”-ийн эрсдэлээс бага тул цаашид үргэлжлүүлэн ашиглахыг гишүүн орнууддаа зөвлөсөн.

Үүний дараа ЕХ-ны гишүүн орнууд уг вакциныг үргэлжлүүлэн ашиглаж байгаа ч ихэнх улс орнууд зөвхөн ахмадуудаа энэ вакцинаар дархлаажуулах болсон юм. Учир нь цусны бүлэгнэл үүссэн, ийм шалтгаанаар бурхан болсон хүмүүс бүгд 60-аас доош насныхан, ялангуяа залуу насны эмэгтэйчүүд байгаа юм.

Энэ долоо хоногт АНУ, Канад, Өмнөд Африк, Европын Холбоо мөн адил цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй шалтгаанаар “Johnson & Johnson” компанийн вакциныг ашиглахаа зогсоох шийдвэр гаргасан. “AstraZeneca” болон “Johnson & Johnson”-ний вакцинууд хоёулаа аденовирусийн аргаар хийгдсэн юм.

Мөн энэхүү цусны бүлгэнэл нь Монгол улсад ч бүртгэгдсэн байж болзошгүй байна. Бид та бүхэнд яаралтай эргэн сурвалжилах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *