“Спутник-5” вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн Монгол иргэд халдвар авсаар байна.

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр дараах мэдээллийг бидэнд өгсөн билээ.

Тэрээр “Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас ч анхааруулж байна. Вакциндаа бүрэн хамрагдсан 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн эхний тунгаа хийлгэсэн ч 6000 гаруй иргэн халдвар аваад байна.

Тиймээс ямар ч тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ барихыг сануулж байна.

Мөн халдвар аваад эдгэсэн иргэнийг “өвдөөд эдгэсэн” гэсэн гэрчилгээ бүхий бичгийг өрхийн эмч эсвэл тухайн эмнэлгийн эмчийн хяналтан доор eruul .gerege .mn системд байршуулна. Энэхүү бичгийг тухайн иргэн орон нутагт руу явах, ажилдаа эргэж орохдоо үзүүлэхэд хэрэг болно” гэлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,1 сая хүн “Ковид-19”-ийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *