PUBG Mobile тоглоомын сүлжээг бүрэн хаахаар боллоо. Дараах шийдвэр нь…

Монгол хүний шүдний өвчин болж байгаа нэг асуудал бол PUBG Mobile тоглоом юм. Энэхүү тоглоомыг хүүхэд багачууд гэхээс илүү насанд хүрэгчид маш ихээр тоглож байгаа юм. Нэг гэрт энэхүү тоглоомыг тоглодог 2-оос дээш хүн байгааг судлагаагаар гаргаж иржээ.

Энэхүү тоглоомтой холбоотой ямар арга хэмжээ авсаныг жишээ болгон авч үзье. Энэтхэгийн Засгийн Газар PUBG Mobile тоглоомыг бүрэн хорьсон байна. Тус улсын Мэдээллийн Технологийн тухай хуулийн 69.А хэсэгт зааснаар “Энэтхэгийн бүрэн эрхт байдал болон улсын бүрэн бүтэн байдалд хохирол учруулах, Энэтхэгийг батлан хамгаалах, аюулгүй байдлыг алдагдуулах, нийгмийн дэг журамд хохирол учруулахуйц үйл ажиллагаа эрхэлдэг” гэсэн үндэслэлээр PUBG MOBILE тоглоомыг хоригложээ.

Энэтхэгийн Электроник, Мэдээллийн Технологийн Яамны зүгээс янз бүрийн эх сурвалжуудаас олон гомдол ирсэн гэж мэдэгдсэн бөгөөд үүнд Android болон iOS үйлдлийн систем дээрх зарим гар утасны програмыг хулгайлах, хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр нууцаар дамжуулж Энэтхэг улсаас гадуур байршилтай серверүүдэд дамжуулах зорилгоор ашигладаг.

Эдгээр мэдээллийг нэгтгэх болон дээр дурдсан 69.А хэсгийн эсрэг тулгамдаад байгаа асуудалд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байсан бөгөөд энэ алхам нь Энэтхэгийн гар утасны болон интернет хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хамгаалах болно гэжээ. Энэтхэгт 33 сая орчим идэвхтэй PUBG Mobile тоглогч байдаг гэсэн судалгаа байдаг.

Харин яг дээрх арга хэмжээг Монголд авч уг тоглоомын шүлжээг бүрэн хаах хэрэгтэй хэмээн олон ээжүүд үзэж байна. Хэрэв та энэхүү саналыг дэмжиж байгаа бол холбогдох албатны сонорт хүртэл түгээнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *