Ард түмэндээ хүчээр халдвар тараах бодлого баримталж байна. Үгүй гэвэл шийдвэр ээ харцгаа.

Улсын онцгой комисс Долгорсүрэнгийн Сумъяабазар, Сайнбуянгийн Амарсайхан 7-9 цагын хооронд хүмүүсийг автобусанд чихэлдүүлж албаар корона тусгах бодлого юм уу? Мэдрэлүүд чинь зүгээр үү? Үнэхээр тархи толгой чинь хүрдэггүй юм бол мэддэг чаддаг хүмүүсээс нь туслалцаа авчихлдаа.

Эсвэл бүүр юу ч шийдхээ больчих л доо. Хорлоод байна ард иргэдээ ойлгож байна уу? Машиг шийдвэр гаргаж малтсаар байгаад л ийм байдалд хүргэж байна шүү дээ.

Одоо болно, Эмч, эмнэлгийн ажилчдад цагын хязгаартай зөвшөөрөл, шүүгч өмгөөлөгч нар нь хязгааргүй. Тэд нар нь 24 цаг шүүгээд өмгөөлөөл байж байдаг юм уу? Эсвэл та нарын гаргасан цагын бус хуваариар өвдвөл наадуул чинь эмчилгээ хийх юм уу? Бөөлжис цутгамаар юм аа.

Ард иргэдэд хүчээр халдвар тарааж байна гэж ард түмэн хардаж байна. Тайлбар өг ингэж чихэлдэж явахад халдвар авахгүй юу?

Гадны улс орнуудаа хар л даа. Бүх зүйл дээр хувийн унаатай явуулж байхад та нар яагаад ийм шийдвэр гаргаад байгаа юм бэ? Монголд юу л байна талбай орон зай байна. Вакцинжуулалтаа хүртэл автомашин дотор нь хийх боломж байна. Тайлбар өг!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *