Гудамжиндаа иргэдээ шатаахаасаа өмнө Ерөнхийлөгчийн coнгуулийг хойшлуулъя…

Энэтхэгт байдал улам дордож өдөрт хэдэн мянгаараа хүмүүс бурхан болж, зуу зуун мянган хүн халдвар авч байна. “Ковид-19” цар тахлын 2 дахь давалгаа Энэтхэг улсад эхэлж өвчлөл, нас ба_ралт хамгийн өндөр бүртгэгдэж эхэллээ.

Түлшний мод хүрэлцэхгүй, шатаах дараалал хэт их байгаагаас тал_ийгаач нарынхаа ша_рилыг хэдэн өдрөөр гэртээ байлгахаас өөр аргагүй байна.

Шатаах зуухны ачаалал өндөр, өдөр шөнөгүй ажиллаж байгаагаас зуухны эд ангиуд хайлж ажиллагаагүй болох нь ихэсчээ. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас нэг орон дээр хоёр түүнээс дээш тооны өвчтөнүүд хэвтэх нь энгийн үзэгдэл болоод байна.

Хотууд ша_рил шатаасан үнэр, хиншүү хярваст автаад байна гэсэн мэдээлэл хамгийн их гарч байна.

Бид хариуцлагагүй байвал энэ зүйл бидний хаяанд ч ойрхон байна. Манай эрх баригчид цөөхөн халдвараа хумиж чадахгүй өчнөөн сар будилж буйг бид харж байна. Бэлдэх хангалттай хугацаа байсан ч тэд бэлдсэнгүй.

6 сард болох үйл явдлыг хойшлуулах нь иргэдээ бодсон шийдвэр байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *