Ононбатын гэргий амьсгалаас минь аз жаргалыг мэдэрдэг гэдгээ мэдрүүлдэг нөхөртөө би хайртай.

Хаана ч явсан, яаж ч байсан, өвдөх зовох, жаргах наргих аль ч үед надаа бат ар тал бий. Анх таарснаасаа өдийг хүртэл яг хэлсэндээ, амласандаа байдаг найдвартай эр хүн бий. Намайг онигоо ярихад тэр хэд дахин сонссон ч анх сонсож байгаа аятай үнэн голоосоо инээдэг.

Намайг дуулхад анх удаа шүтдэг алдартай дуучнаа сонсож байгаа мэт бишрэн сонсож, хоолой хүрэхгүй газарт минь түрж амьсгалаас минь аз жаргалыг мэдэрдэг гэдгээ мэдрүүлдэг. Махлаг байсан ч сайхан гэж, тарган байсан ч сайхан гэж,

Ямагт хайрлаж хардаг нэг хүн бий. Миний хань, хүүхдүүдийн минь эцэг, хамтрагч , өвөө шиг минь духан дээр минь үнэрлэн үнсэгч, тэнгэрийг мөрлөгч, нөмөр Ононбат…

Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *