Хуульзүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээр дэх 0168-р ангийн алба хаагч өчигдөр буюу 2021 оны 04 сарын 24-ны өдрийн 22:00 цагийн орчимд бурхан болсон байна. Уг мэдээллээр Хил хамгаалахын ОНХА-ны дарга Д.Энхтайванаас тодруулахад “Өмнөговь аймгаас цэргийн албанд татагдсан, 7-10 хоногийн дараа халагдах байсан 20 настай цэрэг бурхан болсон.
Уг хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа. Бид мэдээлэл өгнө” гэдгийг хэллээ.