Залуу тэрбумтан О.Мөнхжин: Монголын фэйсбүүк хэрэглэгч үхэр малнуудад гэж хэлэхэд…

О.Мөнхжин өөрийн инстаграм хаягаар дахин үзэл бодлоо илэрхийллээ. Тэбрээр, С.Амарсайхан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг сургалтын төрийн сангаас зээлээр гаргуулсанд бухимдаж, дургуйцлээ илэрхийлсэн түүнийг фэйсбүүк хуудас, сайтууд аваад цацжээ.

Харин түүний дор С.Амарсайхныг өмөөрсөн үхэр малнууд яасан олон юм бэ? Үнэхээр шоконд орлоо. Монголын фэйсбүүк хэрэглэгчид бол инэнх нь үхэр малнууд байдаг юм байна. Яагаад үхэр мал гэж байгааг хэлье.

Нэгт: С.Амарсайхны хүүхэд сургалтын төрийн сангаас тэтгэлэг зээл авахад тухайн үед баклаварын сургалтанд сургалтын төрийн сангаас зээл өгөхөө больчихсон хаачихсан байсан. Нэг ёсондоо дэлхийн хамгийн том сургуулиудад тэнцсэн боломжгүй айлын хүүхдүүд нэг нь ч тэндээс зээл авч чадаагүй байсан.

Хоёрт: Тэр Амарсайхан гэдэг хүн чинь зайсанг бүхэлд нь шаа_цан, өчнөөн барилга байгууламж барьсан, бизнес хийсэн. Тэгээд дээрээс нь Оюуны Ундраа гээд том грүппийн захирал, ерөнхийлөгч хүн. Маш их мөнгөтэй. Тэгсэн мөртлөө 30,000 доллар хүүхдийнхээ төлбөрийг төлж чадаагүй улсаас, сургалтын төрийн сангаас гаргуулсан байна.

Ердөө иймхэн хоёр ёс зүйн алдаа, өлөн байдлыг харж чадахгүй байгаа хар массуудад ёстой юу хэлэх вэ дэ? Яг ийм хар масс со_нгуульд нөлөөлөж зөвийг нь сонгож улс орноо цэвэршүүлж чадахгүй байна шүүдээ.

Сургалтын төрийн сангийн дүрмээрээ бол дэлхийн шилдэг 20 сургуульд багтсан хүүхдүүдэд бүтэн сургалтын төлбөрийг нь өгнө гэж байгаа юм. Бристолын Их Сургууль тэр 20-д нь багтаачгүй.

Тэгээд дэлхийн топ 20-д багтсан манай дүү нар явах гээд боломж байхгүй, мөнгө байхгүй, сургалтын төрийн сангаас тэтгэлэх авах гээд чадаагүй. Гэтэл мөнгөтэй боломжтой, тэрбумтан, дарга С.Амарсайхны нялх хүүхэд Бристолын Их Сургууль яах вэ дээ байдаг л сургууль тэнд тэнцээд явах даа боломжтой тэр айлын хүүхэд сургалтын төрийн сангаас тэтгэлэг аваад явцан байна.

Энэ тэгээд хулгай биш үү? Илүү оюунлаг, илүү чадалтай, өөрийнхөө хүч хөдлөмөрөөр шалгуурыг нь даваад, тэр дэлхийн топ 20 сургуульд багтцан байгаа хүүхдээс ирээдүйг нь хулгайлсан хулгай биш юм уу?

Ирээдүйд Монгол улсын мундаг сайн инженер, мундаг сайн боловсон хүчин, Монгол улсыг минь өөд нь татах байсан хүүхдийн ирээдүйг хулгайлсан хулгай биш юм уу?

Тэгээд энэ дарга нар нь баригдахаараа нэг хариу хэлдэг тэр нь “Өө би мэдээгүй шдээ, Миний хүү өөрөө л гүйж очоод тэтгэлэг авсан байсан.” ингэж хэлдэг. Тэгснээ хүүдээ хандаж бичсэн захидал нтр бүр драмын жүжиг цаашаа.

Ингэж л та нарыг маллаж байна. Нэг сенсациас нөгөө сенсаци хооронд мартуулж байна. Тэгээд та нар “май” гээд л тэнэгээрээ ядуугаараа, үлдэж байна даа.

Мөн О.Мөнхжин нь би яагаад ингэж бухимдаж байна гэхээр би өөрөө жирийн ядарсан айлын гэр бүлээс гараад АНУ-д очисон. Надад ямар ч илүү боломж байгаагүй, аав ээжийн татлаа түлхээ байгаагүй, илүү мөнгө төгрөг байгаагүй. Би өөрөө тэр сургуульд нь тэнцээд сураад өөрөө хэн нэгэн болоод гараад ирсэн юм.

Тэгээд өнөөдөр би тэрний ачаар 30 хүн доороо цалинжуулаад байж байна. Хамгийн бага цалин авдаг хүн маань өнөөдөр 1,500,000₮ цалин мөн маш их урамшуулал авдаг. Ингээд би хэд гурван компани байгуулаад улсдаа татвараа төлөөд баялагаа бүтээгээд явж байгаа.

Гэтэл дарга нарын хүүхдүүд одоог хүртэл жирийн айлын хүүхдүүдийн боломжийг булааж байна. Өөрсдөөсөө та нар ич!!!

О.Мөнхжин С.Амарсайхан даргаа танд гэмээ цайруулах боломж өгье. Та Монгол дахь боломжгүй айлын 10 хүүхдийн сургалтын төлбөрийг төлчих. Та төлвөл би бас төлье. Би таныг маш эерэг чалленжид дуудлаа шүү хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *