ШУУРХАЙ: Цагдаагийн Ерөнхий Газраас мэдэгдэл гаргалаа.

УОК-ын нарийн бичгийн дарга, Хурандаа Ж.Амгалангийн мэдээллийг та бүгдэд хүргэж байна.

Тэрбээр, Хөл хорионы энэ үед Улаанбаатарт 100 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Хатуу хөл хорионы энэ үед явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байна. Тиймээс халдварын тархалт хүссэн хэмжээнд хүрч хумигдахгүй байгаа.

Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төрөлд дахин зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн.

Цаашид хөдөлгөөнийг нэлээд хатууруулах бодлого барина. Дараагийн хөл хорионы үеэр иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахад илүү анхаарч, дахин шинэ журам боловсруулахаар ажиллаж байна гэсэн билээ.

Иргэдийн хөл хөдөлгөөнийг илүү хумих арга хэмжээг авч эхлэх гэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *