Цар тахалтай тэмцэхэд 5,4 их наяд биш 800 тэрбум төгрөг хангалттай байж. Учир нь…

Манай улс “КОВИД-19” цар тахалтай тэмцэхэд нилээдгүй их хөрөнгө зарцуулаад байгаа билээ. Коронавирусын эсрэг 5,4 их наяд төгрөгөөр тэмцэж байгаа аж.

Харин бяцхан тооцоо хийж үзэхэд уг тахалтай тэмцэхэд 5,4 их наяд төгрөг биш ердөө 800-хан тэрбум төгрөг хангалттай байж. Ингээд та бүхэнд бяцхан тооцоололыг хүргэе.

300 ортой нэгдсэн эмнэлэг барихад төсөвт өртөг нь 17 тэрбум төгрөг. Тэгвэл 2 аймагт тус бүр нэг, Улаанбаатар хотод 10 ширхэг эмнэлэг барихад нийт 527 тэрбум төгрөг болох нь.

EMCO буюу уушиг орлуулах аппарат нь 125 мянган доллар бөгөөд энэхүү аппаратаас 100 ширхэгийг авахад 37 тэрбум төгрөг.

Pfizer вакцинаас нийт 4 сая тун вакцин авахад 240 тэрбум төгрөг болох байж энэ нь Монгол улсын хүн амаа хангалттай вакцинжуулаах тун юм.

Хамгийн наад захын энгийн тооцоо хийхэд бодит байдал ийм л байна. Цар тахалтай тэмцэхэд бэлтгэх хугацаа хангалттай байсан ч тэд бэлдээгүй. Израйл улс шиг бүх иргэдээ вакцинд маш богино хугацаанд хамруулж болох байсан ч тэдний авч чадах ганц арга хэмжээ нь хөл хорио…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *