Rokit Bay эхнэр Анугийн хамт гаргасан шинэхэн уран бүтээлээ цацлаа.

Рэппер Rokit Bay эхнэр Анугийн хамт “Хязгааргүй” хэмээх нэртэй шинэхэн уран бүтээлээ нэгхэн хоногийн өмнө цацлаа. Энэхүү дуугаа тэд хүүхдүүддээ зориулсан байна. Тэд хүүхдүүдээ хараад хараад ханашгүй, цаг үргэлж хязгааргүй их хайрыг мэдэрдэг тухайгаа дундаа өгүүлжээ.

Дууны хөгжим, үгийг Rokit Bay бичсэн бол продюсераар Б.Наранзун ажилласан байна. Хязгааргүй дуу нь ганцхан хоногийн дотор 432,000 үзэлттэй 47 мянган лайктай явж байна. Олон жил уран бүтээл гаргаагүй Rokit Bay фанатуул үнэхээр сэтгэл хангалуун байгаа бололтой шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *