15 жил цалин авахдаа нэг ч өдөр ажиллаж байгаагүй нь шалгалтын явцад илэрлээ.

Италийн Катанзаро хотод амьдар 67 настай иргэн хагас сая еврог луй_врын замаар авсан гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэлээ. Тэрбээр 2005 оноос хойш буюу 15 жилийн хугацаанд орон нутгийн эмнэлгээс цалин авдаг байсан ба уг хэргийг шалгах явцад тэрбээр тухайн эмнэлэгт нэг ч өдөр ажиллаж байгаагүй нь тогтоогдсон байна.

Тэрбээр Pugliese Ciacio эмнэлгээс нийт 538 мянган евро /647.3 мянган доллар/, сард дунджаар 3 мянган еврогийн цалин авч байжээ.

Guardian-д бичсэнээр тухайн иргэн 2005 онд ерөнхий эмчид хүч үзүүлэн, түүний талаар тайланд тусгахгүй байхыг шаардаж байсан гэнэ. Улмаар ерөнхий эмчийг тэтгэвэртээ гарсны дараа түүний ажлыг орлосон хүн тухайн ажилтан ажилдаа ирдэг байсан үгүйг шалгаж байгаагүй юм байна.

2016 онд Италийн эрх баригчид ажил таслалтыг зогсоох чиглэлээр хуулиа чангатгасан байна. Учир нь төрийн албан хаагчдын дунд ажил таслах үзэгдэл түгээмэл байсан.

67 настай иргэн болон түүнтэй холбоотой байж болзошгүй эмнэлгийн зургаан ажилтныг шалгаж эхэллээ.

Манай улсад ч ийм үзэгдэл байж болохыг үгүйсгэхгүй. Аль аль шатандаа хяналтаа сайжруулахыг энэ түүх бидэнд сануулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *