5 сарын 7-ны өдөр хүртэл хөл хориог сунгахаар боллоо. ЭМЯ-наас оруулж ирсэн саналыг дэмжлээ.

УОК-ын нэгдсэн хуралдаан яг одоо болж байгаа билээ. ЭМЯ-наас хөл хорион 14 хоногоор сунгах санал гаргаад байгаа бөгөөд УОК уг саналыг дэмжисэн байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаанаар мөн хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Ингэхдээ хатуу хөл хориог цаашид үргэлжлүүлэх эсэх талаарх шинэчилсэн шийдвэр гарах ба шийдвэрийг олон нийтэд мэдээлэх юм.

Одоогоор манай улсад коронавируст халдварын нийт 27956 тохиолдол бүртгэгдээд байгаа ба сүүлийн өдрүүдэд 1000 давсан шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Мөн “КОВИД-19” өвчнөөс шалтгаалан 69 хүн бурхан болоод байгааг ЭМЯ-наас мэдээлээд байгаа билээ.

Ард түмэн дахин хөл хорио тогтоох шаардлаггүй хэмээн үзэж байгаа ч ЗГ-аас ямар шийдвэр гарахыг хүлээх үлдлээ.

Бид дахиад тэсэхгүй!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *