Миний ажлын аймшигтай мөч нь эмч надруу хараад “яваарай” гэж аяархан хэлэх.

Түргэний тэргэний нэгэн жолоочийн өчил. Миний ажлын аймшигтай мөч нь эмч надруу хараад “яваарай” гэж аяархан хэлэх. Энэ бол өвчтөний амь, нас надаас шалтгаалж хором мөчөөр хэмжигдэж байна гэсэн үг.

Азаар ихэнх жолооч нар дохио дуугарангуут зам тавьж өгдөг ч огт хөдөлдөггүй хэсэг тэнэг хүмүүс бас маш их байдаг. Гарч очоод машин руу нь зангидсан гараараа буулгах үе ч гарч байсан.

Тэр ч байтугай бурхан болох гэж байгаа бяцхан хүүхдийг тэврээд эмч нь өөрөө гүйх үе ч байна. Түгжирч зогссоноос нэг хоромыг ч болтугай хожих гэж тэр шүүдээ.

Хүмүүсээ түргэний машинд зам тавьж өгч байгаарай. Чиний ард дохио хангинуулаад зогсож байгаа тэр машин дотор хүн бурхан болох гээд амьдрах уу? эс амьдрах уу? хэмээх зааг дээр тэмцэлдэж байдгийг сайн ойлгоорой.

Тэд энэ хорвоод ирж байгааг нь тосох гэж, энэ хорвоогоос явах гэж байгааг нь торгоох гэж яарч явдаг юм шүү…

Ухамсарт иргэн таны үйлдэлд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *