Орос, Монгол хоёр улсын ирээдүйдээ хандах хандлага. Яагаад тоглоомын талбай чухал вэ?

Эрүүл хүүхдийн хөгжилд тоглоом маш хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Тоглоом нь хүүхдийн оюуны, бие махбодийн болон сэтгэл санааны хөгжлийг уран сэтгэмжтэй нэгтгэн хөгжүүлдэг.

Хүүхдийн бол тоглоомтой балчир багаасаа танилцдаг бөгөөд өөрийнхөө эргэн тойрныг тоглоомын аргаар ойлгож хүлээн авдаг. Иймээс хүүхдийг нялх нярай байхаас нь өдөрт тодорхой хугацаагаар тоглуулж сургах хэрэгтэй.

Хүүхдийн өөрийн мэдлэг туршлагыг гадаад ертөнцөд мөн л тоглоомын аргаар дахин бүтээх нь түүний өөрийг илэрхийлж сурахад нь тус болдог байна.

Хүүхэд тоглож байхдаа өөртэйгээ ижил настай ххүхдийн дүрээр бусадтай харьцах харилцаагаа тусгаж харуулдаг. Ингэснээр тоглоом гэдэг нь хүүхдийн өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэх итгэлийг нь хөгжүүлж, тэсвэр тэвчээрт суралцуулах үүднээсээ өөр бусад шинэ чадварт суралцах үүд хаалгыг нээж өгнө.

Тоглож байхдаа хүүхэд бусадтай багаар ажиллах, хуваалцах, бусадтай таарч тохиох эв эеэ олох арга барил, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайд мэдлэгтэй болдог.

Харамсалтай нь манай улсын хувьд ирээдүй болсон бяцхан үрсээ бододгүй нэг сул талтай. Тийм ч учир хүүхдийн тоглоомын талбай, эрүүл, аюулгүй орчинд тоглох газар нь нэн ховох байдаг.

Ийм л байдаг юм гээд үүнийг орхиж болохгүй эцэг эхчүүд минь шаардлагыг тавж байх хэрэгтэй. Бидний үр хүүхэд эрүүл, аюулгүй орчинд тоглох эрхтэй. Бидний ирээдүй бол бидний үрс.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *