Монгол улсад мутацид орсон “КОВИД-19”-ийн халдвар тархаж байж болзошгүй.

Л.Баттөр: Бид ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж хариу арга хэмжээ авч байна. Зарим улс олон улсын нислэгээр ирсэн иргэдээ шууд гэрт нь тусгаарлах арга хэмжээ авч байгаа. Манай улсад мутацид орсон вирус орж ирсэн эсэхэд асуулт тавьчхаад байж байна. Илэрч буй тархац, хүндрэл өгч байгаа өвчтөнүүдийг харж хянаж байна.

Өдөрт 50 тохиолдол илрэх үеийн тархалтыг хянахад хялбар буюу 90-ээс дээш хувийн ойрын хавьтлыг илрүүлж чадаж байсан. Харин тархалт өргөн хэмжээг хамрахад хянахад маш түвэгтэй байдал үүсээд буй.

Мутацид орсон хэлбэрийн вирусийг илрүүлэхэд ганц, хоёр хувийн лаборатори хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийлсэн. Гэхдээ энэ тал дээр туршлага багатай гэдгээ мөн хэлж байлаа.

ХӨСҮТ энэ чиглэлээр ДЭМБ болон бусад газрын дэмжлэгийг аваад геномын дарааллыг тогтоох аппаратуудыг худалдаж авахаар ажиллаж байна.

Үүнтэй зэрэгцэн манай гурван мэргэжилтэн энэ чиглэлээр Япон улсад сургалтад хамрагдаж байна. Тэд энэ сарын сүүлээр Монголд буцаж ирэх юм. Цаг хугацааны хувьд бид хоцорч явж байна.

Гэхдээ бид урьдчилсан байдлаар Япон, Солонгос зэрэг улсууд руу дээж явуулж мутацид орсон вирус эсэхийг судлуулж байгаа.

Энэ долоо хоногт багтаад шинжилгээний хариу гарах байх гэж итгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *