PUBG хэмээх тоглоомыг төр зacгаас бодлогоор дэмжих ёстой.

Сар бүр 100 сая тоглогч тоглодог PUBG MOBILE нь сард 146 сая ам.долларын ашигтай ажилладаг. Өнгөрсөн сарын 21-нээс Арабын Нэгдсэн Эмират улсад дэлхийн шилдэг 16 баг 1.3 сая ам.долларын шагналын сантай PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP тэмцээнд өрсөлдөж Монголыг баг тамирчид 3-т орж 280,000,000 төгрөгийн шагнал авсан.

Уг тэмцээн 14 орны нийт 75 тамирчин оролсон бөгөөд Монгол Улсаас оролцож буй ZEUS ESPORT багийн залуус нь 16-21 насны 4 тоглогч оролцсон. Тэд Арабын Нэгдсэн Эмират улсруу тэмцээнд оролцохоор өөрсдийн зардлаар явсан билээ. Харин төр засгаас ямар нэгэн дэмжлэг огт үзүүлээгүй юм.

Дэлхийн олон улсад уг тоглоомыг ESPORT хэмээн спортын томоохон төрөлд авч үздэг харин Монголчууд утасны тоглоом гэж огт оошоодоггүй. Тийм учир гадаад дотоод руу явах гэж байгаа тамирчидаа төр зaсгаас дэмжлэг үзүүлвэл тамирчид маань илүү их амжилтад хүрэх нь ойлгомжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *