Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахаар боллоо. Үнэн яллаа Монголчуудаа.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт оноосон шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар прокурорын газраас Дээд шүүхэд дүгнэлт хүргүүлсэн.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шинээр илэрсэн нөхцөл байдал”-ын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар Улсын Ерөнхий прокурор дүгнэлт бичиж хяналтын шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Дүгнэлтийг хүлээн авсан шүүх хянан хэлэлцээд мөн хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргаж шийдвэрлэнэ.

Үүний дараагаар Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал нь шийдвэрлэгдэх аж.

Улсын Ерөнхий прокуророос уг хэрэг дээр “шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх мэдлээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзсэн нь байгаа юм байна.

Ингээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах нь баараггүй боллоо. Үнэн яллаа Монголчуудаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *