Арай ч дээ УОК ийм шийдвэр гаргаад байхдаа яах вэ дэ? Яаж бодохоороо…

МУ-ын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан дархлаажуулалт, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэдээлэл өглөө.

Цаг үеийн нөхцөл байдал хүндэрч, энэ хэрээр эрсдэл бий болсон учир 15 хоног хатуу хорио тогтооснны гол зорилго нь:

  1. Халдварыг хумих
  2. Дархлаажуулалтын ач холбогдлыг бууруулахгүй байх
  3. Дархлаажуулалтын дараа дэгдэлтийг дахин нэмэгдүүлэхгүй байх зорилготой.

Хөл хорионы үеэр өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулна гэж үзвэл энэ хэрээр хөл хөдөлгөөн өрнөнө. Эхний тунг хийлгэсэн 864 иргэн халдвар авсан. 192 мянган вакцины нөөц бий гэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “4-р сарын 9, 12-нд нийт 600,000 тун вакцин ирэх байсан нь хойшилсон. Үйлдвэрлэгч орон биш тул биднээс хамаарахгүй шалтгааны улмаас вакцины нийлүүлэлт хойшиллоо.

Вакцины 2 дахь тунг эхнийхээс 21-56 хоногийн дараа хийлгэсэн тохиолдолд хамгаалах чадвар буурахгүй. 1864 хүн эмчлүүлж буйгаас хүнд 50, эрчимт эмчилгээний тасагт 10 иргэн байна.

Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн хүн амаа нэг дэх тунгаар, тавдугаар сарын 31 гэхэд 2 дахь тунг нийслэлийн бүх хүнд хьйнэ. Дархлаажуулалтын цэгийг 120-160-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хөл хорио тавигдсаны дараа дархлаажуулалтыг үргэлжлүүлнэ” гэлээ.

Бидэнд шаардлагатай 4,2 сая тунгаас 3,3 сая тунг авахаар гэрээ хэлэлцээрийг хийж байна. 1,7 сая тун вакцины төлбөрийг шилжүүлсэн.

Цаашид 1,6 сая тунг авахаар хэлэлцээ хийж байгаа аж. Зургаадугаар сарын эхэн гэхэд хоёр дахь тунг хийж дуусгахаар төлөвлөж байна. Өчигдөр оройн 00 цагийн байдлаар вакцины 192,137 тун вакцины үлдэгдэлтэй байна.

Хамгийн ихдээ нэг онгоцоор 300 мянган тунг тээвэрлэн ирэх боломжтой. Нөөц дууссан, нийлүүлэлт дууссан асуудал огт байхгүй. Гагцхүү менежментийн асуудал байна гэж мэдээллээ. Сэтгүүлчдийн дараах асуултад хариулт өглөө.

Вакцин хийхгүй, шинжилгээ авахгүй бол яаж халдварыг багасгаж байна гэж тооцох вэ? 192 мянган тун вакцин байгаа юм бол 4 сарын 10 – 4 сарын 25-ны өдрүүдэд хийлгэх хуваарьтай байгаа иргэдэд 2 дахь тунг хийх боломжгүй юу?

С.Амарсайхан “Хэвлэл мэдээллийнхнээс үнэн бодит мэдээлэл хүргэхийг хичээж ажиллахыг хүсье. Вакцин авах уралдаан өрнөж байна. Хөл хорио тоглоом биш. Бүхий л боломжит хувилбараар давахыг хичээн ажиллаж байна. Вакцины хомсдолд орсон бол ард иргэдээс нуух шаардлагагүй” гэв.

Өчигдөөс 2 дахь тунг эхэлсэн. Хөл хорио болон вакцинжуулалтын нийлүүлэлт хойшилсон зэргээс 2 дахь тунг мөн хойшлуулсан. 21-56 хоногийн хооронд хийхэд дархлаа тогтох хувь дээр өөрчлөлт орохгүй гэх мэдээллийг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *