Rokit Bay-ын шинэ дүр төрх олон түмнийг гайхширууллаа. Мөн түүний шинэ дуу…

Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр хороололын унаган хүү. Аав нь дөрвөн настай байхад бурхан болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн . Эмээ нь ганц хүүтэй байсан нь түүний аав байсан юм. Аав нь бурхан болсоны дараа эмээгийн ганц хүү болж маш дотно өссөн.

Тэрбээр АНУ-аас ирээд анхны уран бүтээлээ эмээдээ сонсгоход эмээ нь 80 гарсан хэрнээ хөгжмийн хэмнэлд толгойгоо дохичихсон сууж байсан гэдэг.

Баярсайхан “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн. Тэрбээр англи хэлний хичээлдээ маш дуртай байсан учраас бие дааж сураад, ангийнхнаасаа нэг түвшин илүү байсан. Мөн зургийн хичээл, биеийн тамирын хичээлдээ сонирхолтой сурагч байсан гэдэг.

Тэрбээр анх 2007 оны үед “Асуулт” форумд “Nevalast” гэж нэрээрээ алдаршсан бөгөөд тухайн үед түүний гол өрсөлдөгч нь “Realeyezzz” байсан юм. Тэр хоёр ихэвчлэн англи хэлээр дисслэдэг байсан.

Rokit Bay Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч, хажуугаар нь дуу хөгжмөө бичдэг байсан. Тэр тэнд таван жил амьдарсан.

Rokit Bay гэдэг нэр бол гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан юм. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай.

Түүнийг Америкт байхад нэрний эхний үеэр нь Bay гэж дууддаг байсан. Дараачийн нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгатай. Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу оригнал дуугаралттай гэсэн үг.

Мөн түүний шинэ дуу болох “Хязгааргүй” видео клип энэ сарын 22-ны өдөр цацагдах юм байна шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *