Хатуу хөл хориог дахин 1 сараар сунгаж өрх бүрт 2,000,000₮ олгоно. Хэрхэн уг…

4 сарын 10-ны өдрөөс эхлэн 4 сарын 25-ны өдөр хүртэл тогтоосон хатуу хөл хориог 5 сарын 30 хүртэл сунгах талаар хэлэлцэж байгаа хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ. Монгол улсын иргэдийн санхүүгийн бололцоо хөл хорионоос болж маш ихээр хүндэрч байгаа тул дахин хөл хорио тогтоовол иргэдэд МУ-ын Ерөнхийлөгчийн санаалчилга өрх бүрт сая төгрөг олгох асуудал дахин хэлэлцэн батлагдах ёстой.

Мөн МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга нь ХҮҮХЭД БҮРД ОЛГОЖ БУЙ 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭМЖИЙГ ХУГАЦАА ЗААХГҮЙГЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОХ ТУХАЙ ЗАРЛИГИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛЛЭЭ

Засгийн Газарт чиглэл өгөх тухай зарлигийн төсөлд…

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Арван найм хүртэлх насны хүүхэд бүрд 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг олгох тухай Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж, хүүхэд бүрд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох;

2. “Хүүхдийн мөнгө”-ний бодлого нь хүүхэд бүрийг эрх тэгш нөхцөлөөр хангах, боловсрох, хүмүүжих, хөгжих нөхцөл боломжийг бий болгох агуулгатай, хүүхэд бүрд чиглэсэн, халамжийн гэхээс илүүтэй Монгол төрийн хүн амын бодлого гэдгийг анхаарч, хүүхэд бүрд олгож буй мөнгөн тэтгэмжийг 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөс бууруулахгүйгээр тогтмол олгох, цаашид энэхүү мөнгөн тэтгэмжийг хүүхдэд өөрт нь зарцуулдаг болгоход чиглэсэн оновчтой бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.

Уг зарлигийн биелэлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд мэдээлж, цаашид энэ журмын дагуу улирал тутам танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.”

Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *