Ийм арчаагүй иргэдтэй болохоор халдвараа бид дийлэхгүй байна. Үнэхээр ичмээр юм.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Ачаалал нэмэгдсэн тул ор дэлгэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч хүний нөөцийн хувьд төвөгтэй байдал үүсэж буй”-г өнөөдөр дурьдсан.

Нэгэнт тогтоосон энэ дэглэмд ач холбогдол өгч, нийтээрээ өвчнийг дарахад хувь нэмрээ оруулах нь зүйтэй.

Нөхцөл байдал хүндэрч буй учраас ЗГ-аас 15 хоногийн хөл хориог аргагүй эрхэнд тогтоолоо. Хэдийгээр Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос хоорондоо уялдаагүй шийдвэр гаргадаг ч энэ хугацаанд тогтоосон хөл хорионы дэглэмийг иргэд ухамсартайгаар дагаж мөрдөх хэрэгтэй байна.

Зөвхөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гэхэд нийтийн тээврээр 115 мянган зорчигч үйлчлүүлжээ. Эдгээрийн 32 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бол 4400 орчим нь хүүхэд. Гадуур хөл хөдөлгөөн их байгааг албаныхан хэлэхээс гадна бид ч бэлхнээ харж байна.

Бид хэн нэгний төлөө амьдраагүй. Өөрсдийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насны төлөө заавал хүнээр гуйлгуулах шаардлагагүй юм. Нэгэнт тогтоосон энэ дэглэмд ач холбогдол өгч, нийтээрээ өвчнийг дарахад хувь нэмрээ оруулах нь зүйтэй.

Эцсийн эцэст эрүүл байх эсэх нь хувь хүнээс илүүтэй хамаарч байгаа учраас хүндэтгэх шалтгаангүй бол гадуур гаралгүй гэртээ байж, бага гэлтгүй хувь нэмрээ оруулах цаг үе ирээд байна.

Үлдсэн 9 хоногийн хугацааг үр дүнтэй ашиглаж, халдварыг бууруулах, эмнэлгийн ажилтнуудын ачааллыг хөнгөлөх, өөрсдийгөө болон бусдыг хамгаалахын тулд ухамсартай хандахыг сануулсаар байна..

Би өвдөөгүй бол бусад нь хамаагүй гэж бодож болохгүй. Учир нь та өвдөөгүй байсан ч өөр хэн нэгэн өвдвөл хөл хорионоос эхлээд танд шууд нөлөөлөх үр дагаврууд тасралтгүй гарсаар байх эрсдэлтэй юм.

Иргэн таны ухамсарт үйлдэл өөрөө 0 зогсолт юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *