МАН 14 их наяд төгрөгийг ямар ч үр дүнгүй идэж дуусгачихаад ХӨСҮТ-рүү буруугаа чихэж байна.

ХӨСҮТ-ийн эмч нар 50,000 шинжилгээ зассан гэтэгт итгэснээс МАН-ынхан хандив тусламжийн 14 их наяд төгрөгийг ямар ч үр дүнгүй идэж дуусгачихаад одоо ХӨСҮТ-ийн эмч нар руу хамаг буруугаа чихэж, ард нь ямар ч гэмгүй шавар бурхад болж үлдэх гэж байна гэдэг нь илүү итгэл төрүүлэхээр сонсогдож байна.

Манай энэ МАН-ынхан иднэ гэж бас айхтар шүү дээ. ЖДҮ-гийн санг хүртэл шавхруу үлдээлгүй тонож байгаа нөхдүүд тэр их хандив тусламжийн мөнгийг зүгээр өнгөрөө үү дээ. Аа мэдэхгүй.

48071 хариу өөрчлөх. Өөрчилсөн гэж хийсвэрээр тооцоолол хийгээд үзэхэд ч нэг л авцалдахгүй байгаа биз. Хариу өөрчлөх хугацаа багадаа 2 минут гэхэд нийт энэ хариуг өөрчлөхөд 96142 мин буюу 1602 цаг, 66 өдөр хэрэгтэй.

Бүр нэг ч АМРАЛТГҮЙ ажиллахад 66 өдөр шүү дээ. Зөвхөн хариу өөрчлөхөд энэ хугацаа тэгээд хажуугаар нь бас шинжилгээгээ авна.

ХУВЬ ДҮГНЭЛТ: Манай эмч нараар туг тахихаар шийдсэн МАН иймхэн тоог тооцоолоод худлаа мэдээлэл хүргэж байгаа бол олигтойхон боловсруулаж мэдээллээ ч олигтой хийж чадахгүй байгаа юм чинь яалтачгүй тоондоо муу, тооцоолол хийх чадваргүй хүмүүс.

Тиймээс гаргасан буруу шийдвэрийн үр дүнд өнөөдрийн энэ халдвар тархасан байгаа нь хамгийн үнэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *