Таныг баян болоход хамгийн их саад болдог 6 зуршил. Яг одооноос өөрчил.

Цөөн тооны танилтай байх: Олон хүнд шинэ танилтай болох хэцүү байдаг. Тиймээс тэд танилын хүрээгээ тэлж чадалгүй өтлөх нь бий. Харамсалтай нь бизнесийн ертөнцөд олон танилтай байж амжилтанд хүрдэг.

Хувь тавиланд итгэх: Бүх зүйлийг ямар нэг бурхан нь урьдаас шийдсэн учраас юуг ч өөрчилж болохгүй гэж боддог хүмүүс бий. Гэвч чинээлэг хүмүүс өөрийн ирээдүйг зөвхөн өөрийн гараар бүтээж болно гэдгийг мэддэг.

Эрсдэлээс айдаг: Эрсдэл хүлээхгүй байх зуршил нь бага орлоготой хүмүүсийн хамгийн том бэрхшээл юм. Ядуу хүмүүсийн цөөн хувь нь л өөрсдийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд эрсдэлд орохыг хүсдэг бол баячуудын талаас илүү хувь нь эрсдэл байнга хүлээдэг.

Гэхдээ эрсдэл нь дангаараа хангалтгүй аж. Бүтэлгүй оролдлого хийсэн тохиолдолд өөр аргаар дахин эрсдэл хүлээх нь амжилтанд хүрэх хамгийн энгийн арга билээ.

Эрүүл мэндээ хайхардаггүй: Судалгаагаар амжилтанд хүрсэн хүмүүсийн 76% нь өөрийгөө эрүүл байлгах тал дээр байнга анхаарал хандуулдаг гэсэн байна.

Харин ядуу хүмүүсийн 13% нь л өөртөө анхаарал тавьдаг гэжээ. Эрүүл биед саруул ухаан оршино гэдгээр эрч хүчээр дүүрэн эрүүл биетэй байж л ажил хэрэг хөөцөлдөнө шүү дээ.

Зорилгогүйгээр амрах: Хүмүүс ямар ч үр бүтээл гаргалгүй хий дэмий цагийг өнгөрөөх замаар амардаг. Мэдээж өөрийгөө ямар нэг зүйлээр сатааруулж байж хүн стрессээ тайлдаг ч ямар ч үр ашиггүй юм хийхийн оронд өөрийгөө хөгжүүлэхэд цагаа зарцуулсан нь дээр.

Орой босох: Олон хүн хүссэн цагтаа унтаж хүссэн цагтаа сэрэхийг илүүд үздэг бол чинээлэг хүмүүс ажил эхлэхээс дор хаяж 3 цагийн өмнө сэрээд хүссэн зүйлсээ гүйцэлдүүлж амждаг байна. Тэд мөн орой биш эрт унтдаг учраа нойроо хангалттай авдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *