Монгол хүн УУЧЛАЛТ гуйж чаддаг юм байна. Шинэ үеийн залуус үнэхээр тасархай байна.

Монгол хүн УУЧЛАЛТ гуйж чаддаг юм байна. Хэдий санамсаргүй xopиотой үйлдэл хийсэн ч гэлээ буруугаа хүлээн зөвшөөрлөө. Тийм ээ МИНИЙ БУРУУ. Сая би АЛДАА гаргалаа. УУЧЛААРАЙ! Ойрд сонсоогүй УХААН байлаа.

Тэр Амарсайхан сайд шиг гэр бүлээ өмөөрсөнгүй, Бачка, Сели шиг уучлалт гуйхчингаа “аядсангүй”. Дээгий, Эбо шиг бусдыг буруутгасангүй. Бас Ундармаа шиг ширлэж, Түвшинбаяр шиг “жүжиглэж”, Анандбазар шиг гүрийсэнгүй.

Зүгээр л алдаагаа хүлээв. Энэ залуу хол явнаа. Хүн нь өөрөө зөв юм байна. Спорт хүнд төлөвшил олгодог. Мэдээж бүгдэд биш. Гэхдээ л муу залуу биш санагдлаа. Амжилт Шинэчагтга аа! Залуучууд өөр болсон. Ухаан бүгдийг ЯЛНА!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *