Хятад ах нарыг дагаж, тэдний аргаар “КОВИД-19”-тэй тэмцэх нь хамгийн зөв сонголт.

Хятадууд ба Америкчууд бол цар тахлын нөлөөллийн 2 талын туйл юм. Яг одоо бол бид Америк загвараар замнаж байна. Америкчууд ажлын байраа хадгалахын тулд бүх зүйлээ сул чөлөөтэй байлгах стратеги баримталсан.

Гэвч Америкт 570 мянган хүн нac бapж, 70 сая хүн ажлын байргүй болсон.

Харин Хятадууд яг эсрэгээрээ өвчнөө бүрэн хяналтандаа авч эдийн засгаа хамгаалах стратеги баримталсан. Зөвхөн шинжлэх ухааны үндэслэлтэй, шуурхай, зөв арга хэмжээнүүдийг авч зөв зохион байгуулалт хийснээр өвчлөлөө бүрэн хяналтдаа авч цар тахлын үед Хятадад 20 сая ажлын байр шинээр бий болж, эдийн засаг нь дэлхий дээр цор ганц өсөлттэй улс орон болов.

Бид урд хөршийнхөө энэ арга барил дээр тулгуурлан энэ цар тахалыг бүрэн хумих бололцоо одоог хүртэл бий.

Мэдээж бизнес эдийн засгаа авч үлдэх нь хамгийн гол асуудал хэдий ч яг энэ хэвээр Америк маягаар амжилтыг олохгүй.

Өвчлөл өдөр ирэх тусам нэмэгдэнэ үүнийг дагаад олон сайхан залуусаа бид алдана. Тийм учир цар тахалыг бүрэн хянаж чадсан урд хөршийнхөө аргаар тэмцвэл тусыг олно.

Шинэ Засгийн газар, УОК-ын дарга, МУ-ын Шадар сайд С.Амарсайхан та энэхүү асуудлыг тунгааж үзнэ биз ээ. Богино хэмжээний хатуу хөл хорио, эрүүл саруул иргэд, урт хугацааны өсөллтэй бизнес, шинэ ажлын байр мөн дахиж хэзээ ч энэхүү цар тахалд өртөхгүй энэ бүхний бодит жишээ Хятад ах нар гэдгийг төрийн түшээд ойлгоосой.

Зоригтой, зөв ганцхан шийдвэр бидэнд хэрэгтэй гэдгийг УОК, Засгийн газарт ард түмэн удаа дараа хэлсээр байна. Ард түмэн бид Хятад ах нарын аргаар тэмцэхийг дэмжиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *