Та хамгийн багадаа 144 сая төгрөгийг улсад татвар нэрээр өгдөг. Удахгүй бүр ч илүүг өгнө.

Залуус бид сар болгон таны цалингийн 1/3 буюу 1,000,000 төгрөгний цалинтай хүнээс 360,000 төгрөгийг төр татаж авдаг болох гэж байна. Тэгвэл та 25 настай эрэгтэй хүн бол 35-40 жил тогтмол энэ мөнгийг суутгуулна аа гэсэн үг.

Ингээд нийлбэр дүнгээрээ 144,000,000 төгрөг. Банкны хадгаламжны хүүгээр бодвол бараг 500,000,000 төгрөг.

Монгол эрэгтэй хүний дундаж насыг 66 гэж үзэхэд 65-н насандаа тэтгэвэрт гараад 1 жилийн дараа талийгаад өгнө. Тэгвэл 30, 40 жил хуримтлуулсан мөнгө улсын орлого болж, түүгээр дарга нар гадаад дотоодод зугаалах, тэдний тансаглалын золиос болж залхаж байна шүү.

Хэрвээ та 65 хүрэлгүй хадан гэртээ одсон бол мөн адил улсын орлого.
Мөнгөний хэрэгцээ гарвал та өөрийнхөө мөнгөнд гар хүрэх эрхгүй. Банкнаас өндөр хүүтэй зээлнэ. Зээлээ төлж чадахгүй унаад өгвөл таны үр хүүхэд өрийг төлөх ёстой болно. Ийм утгагүй тогтолцоогоор бид маш удаан, олон жил явлаа.

40 жил цуглуулсан мөнгөнийхөө ядаж тал хувийг ардаа үлдэж бгаа гэрийнхэндээ өвлүүлж болохгүй юу гэж асуусанч хариулах хүн олдоггүй.

Яагаад гэвэл тэр хариулах хүн ч бас энэ утгагүй татварын тогтолцоог эсэргүүцэж байгаа боловч ил гаргаж чадахгүй. Залуус бидэнд ажил маш чухал Угтаа бол энэ таны л мөнгө, төр засгаас 1 ч төгрөг оролцоогүй мөнгө.

Бид өөр өөрсдийнхөө төлөө дугарахгүй, шаардахгүй, нэхэхгүй бол өөр хэн ч санаа зовохгүй. Залуучууд бид Өөрдийнхөө сайн сайхан амьдралын төлөө бүх л боломжит зээлд хамрагдаж зээлээс зээлийн хооронд Монголын нэг өдрийг өнгөрөөж байна.

Хэрэв эрхэм дарга, эрх мэдэлт хүн та өөрийн гэсэн үр хүүхэдтэй юм бол татварыг нэмэдүүлэхгүй байхын төлөө дуу хоолойгоо өргөнө үү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *