1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой гэв. Энэ дунд олны танил эмэгтэй ч байна.

Б.Сүндэръяа “Дөнгөж сая үүсээд байгаа асуудлаар цаг даагийн байгууллагад өргөдөл өгөөд гарч ирлээ. 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан.

Түүнээс өмнө манай найз охиноос намайг танилцуулж өгөх хүсэлт их тавьсан байна лээ. Coнгyyлийн үеэр намайг тайван амьдрах боломж олгохгүй байгаа учраас өнөөдөр албан ёсоор цаг даагийн байгууллагад хандаж байна.

Гэрээсээ гарах боломжгүй байсан тул өнөөдрийг хүртэл цаг даа, ХЭҮК-т хандаж чадахгүй байсаар байна. Надад гэрч, нотлох баримт бүгд бий. Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар надтай холбогдсон.

Эдгээр хүмүүс өөрт нь тохиолдсон асуудлаа надад хандаж байна. Xoxиpогчид нэр, нүүрээ гаргахаас а йж байна. Тэгэхээр би л нүүрээ гаргаад өнгөрье гэж бодож байна.

20 гаруй жилийн өмнөх үйл явдлыг ч ярьж байгаа хүн байна. Намайг анх Ц.Анандбазартай танилцуулсан охин гадаадад байгаа. Түүнийг гадаад явуулсан байна лээ” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар түүнийг өмнө нь дapaмтaлж байсан бол одоо танилуудаар нь дамжуулан xyдал гэж мэдээлэхийг ятгаж байгааг мөн хэлж байлаа.

2020 оны УИХ-ын coнгyyлиар түүний амьдралыг юу ч болоогүй мэт opвонгоор нь эpгүүлcэн болохыг тодотгоод бүх нотлох баримт, гэрч байгаа тул xyyлийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэхээр тууштай явна гэдгээ хэлж байлаа.

Улаанбал ярилцлагад орсоноос хойш бүх асуудлыг минь xyyлийн байгууллага анхаарч эхэлсэн тэрнээс өмнө өгсөн бүх өргөдөл хаагдсан хэмээн ярьж байна.

Эх сурвалж: Б.Сүндэръяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *