Ч.Лодойсамбуу: Хятадыг Y3ЭH ядлаа гээд бид нар эх оронч гэсэн үг биш.

Бид үнэт зүйлийнхээ эрэмбийн дарааллыг бодож олох ёстой. За би Монгол хүн, нэгт бид нарт юу чухал юм. Өөрөөсөө асуух хэрэгтэй. Эхлээд бие чухал, тэгээд энэ Монгол газар нутаг чинь чухал, Монгол гэх ондоошил чухал.

Дараагийн зуунд бид нар яавал сайхан амьдрах юм. Байгалийн баялаг бол хязгаартай, ашиглах нь ч хязгаартай. Одоо соёлын эдийн засгийг хөгжүүлнэ, эдийн засгийг солонгоруулна, BTS гээд янз бүрийн жишээ авж байна л даа.

Эндээс бид нар ирээдүйд юуг дэлхийд арилжиж болох юм бэ гэдгийг сая ХҮ хамтлаг хальт үзүүлээд авлаа шүүдээ.

Тэгвэл бид нарын ондоошил энэ юм байна. Нандигнах зүйл нь энэ юм байна. Япон сакура модоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгосон шиг бид нарт тийм бүтээгдэхүүн болгох ондоошил дэлхийд маш ховорхон үнэт зүйлс байна.

Энийгээ бид нандигнах хэрэгтэй. Энэ нь бид нарыг нэгтгэх Монгол бүс гэж хэлж болно. Энэ бүсээ бид нар газарт гишгэх биш хүзүүн дээрээ тохох хэрэгтэй энийгээ л сайн ойлгох хэрэгтэй.

Үнэт зүйлээ л бид маш сайн ойлгож хайрлах ёстой болохоос биш Хятадыг Y3ЭH ядсанаар нээх тийм эх орончсоод байх юм байхгүй.

Бид нар юун дээр эвтэй байх хэрэгтэй вэ? Ирээдүйд үр хүүхэд чинь амьдрана шдээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *